Монгол Улсын шилдэг салбар холбоодын нэг болох “Сэцэн Ханы Хүлэг” Морин спорт, уяачдын холбоо үүсэн байгуулагдсаны түүхт 30 жилийн ой, Тулгар төрийн 2235 жил, Их Монгол улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд 7 давж “Улсын заан”цол хүртсэн Даваасүрэнгийн Алтанцоожид хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ 2026 оны 08 дугаар сарын 08–09-ний өдрүүдэд Хэнтий аймгийн Чингис хотод болно.
Арга хэмжээний хүрээнд:
- Соёолон, хязаалан, шүдлэн, дааганы морьдын уралдаан (сэрвээний өндрийг хэмжин уралдуулна),
- Улс, аймгийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
- Үндэсний шагайн харваа,
- Үндэсний сурын харвааны тэмцээнүүд тус тус зохион байгуулагдана.
Энэхүү арга хэмжээгээр “Сэцэн Ханы Хүлэг” МСУХ-ны 30 жилийн түүхэн ойг тэмдэглэхийн зэрэгцээ Монгол Улсын Заан Д.Алтанцоожийн спортын амжилт, хөдөлмөр зүтгэлийг алдаршуулах юм.

АДМИН


Спорт





