Dark Light
Спорт | 2026-07-30

NBA-ГИЙН БАГУУД ХАМГИЙН ӨНДӨР ТОГЛОГЧИЙГ СОНИРХОЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Австралийн залуу төвийн тоглогч Жонгкуч Мач Үндэсний сагсан бөмбөгийн холбооны (NBA) хамгийн өндөр тоглогчдын нэг болох төлөвтэй байна. Өдгөө 18 настай тэрбээр Өмнөд Суданаас Австралид шилжин суурьшсан гэр бүлд төрж өсжээ. 14 настайдаа 193 см өндөртэй байсан Ж.Мач сүүлийн жилүүдэд огцом өсөж, одоо 229 см өндөр чацтай болоод байна. Харьцуулбал, одоогоор NBA-д тоглож буй идэвхтэй тоглогчдоос хамгийн өндөр нь "Сан-Антонио Спөрс" багийн одон Виктор Вембаньяма (224 см) юм.

Ж.Мач одоогоор Австралийн сагсан бөмбөгийн II дивизионы багт тоглож байгаа бөгөөд "The Sydney Morning Herald" сонинд мэдээлснээр түүний ур чадвар, тоглолтын хурдацтай ахиц Америкийн коллежийн скаутуудын анхаарлыг ихээхэн татаж эхэлжээ. Тухайлбал, "Луизиана Стейт", "Колорадо", "Санта-Клара" зэрэг АНУ-ын нэр хүндтэй сургуулиудаас түүнд санал ирүүлээд байна.

Тэрбээр 2028 оны NBA-гийн драфтад нэрээ дэвшүүлэх магадлалтай аж. Ташрамд дурдахад, NBA-гийн түүхэн дэх хамгийн өндөр тоглогчдоор 231 см өндөртэй Мануте Бол болон Георге Мурешан нар бүртгэгдсэн байдаг.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16