Энэ долоо хоногийн Баасан гарагт болох "The Inner Circle 24" арга хэмжээний гол тулаанд Монгол Улсын тулаанч Б.Энх-Оргил хүч үзэхээр боллоо.
Тэрбээр ONE холбооны Бантам жингийн холимог тулааны (MMA) дэлхийн аваргын бүсний төлөө Элбек Алышовтой тулалдах юм. Үдшийн гол тулаанаас гадна залуу авьяаслаг тулаанчид болох Жохан Газали, Рамадан Ондаш нар ялааны жингийн Муай Тай төрөлд халз тулалдахаар төлөвлөгджээ.
Тус арга хэмжээ долдугаар сарын 31-ний Баасан гарагт Монголын цагаар 19:30 цагаас эхлэх бөгөөд тулааныг ONE холбооны албан ёсны live.onefc.com сайтаар шууд хүлээн авч үзэх боломжтой. Үзэгчид "WELCOME10" кодийг ашиглан эхний сарын гишүүнчлэлийн төлбөрөөсөө 10 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой аж.




Спорт





