Dark Light
Спорт | 2026-07-31

ХӨЛБӨМБӨГИЙН ХАМГААЛАЛЧДЫН НОЁН ОРГИЛ ТААЛАЛ ТӨГСЛӨӨ

СЭТГҮҮЛЧ | И.АМАРБАЯСГАЛАН
Image
Италийн домогт хамгаалагч Франко Барези 66 насандаа таалал төгсжээ. Энэ тухай АС Милан клуб, "Франко Барези" таалал төгссөн мэдээгээр Милан уй гашууд автлаа. "Түүний үлгэр дуурайлал, шударга зан чанар клубын ДНХ-д үүрд мөнхөд шингэн үлдэх болно" хэмээн онцолсон байна.
Барези 1977 оноос 1997 онд зодог тайлах хүртлээ 20 жилийн турш тоглогчийн бүх карьераа АС Миланд өнгөрүүлж, энэ хугацаанд Сери А-гийн зургаан түрүү, Европын цом/Аваргуудын лигийн гурван түрүү хүртсэн юм. Түүний хүртсэн бусад амжилтад Италийн Супер цомын дөрвөн түрүү, Европын Супер цомын хоёр түрүү, мөн Тив хоорондын цомын хоёр түрүү багтдаг.
 
Тэрээр хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн агуу хамгаалагчдын нэг гэж үнэлэгддэг бөгөөд Миланыг 15 улирал ахалж, клубын төлөө 719 тоглолтод оролцож, 33 гоол оруулсан байна.
 
Барези Италийн шигшээ багийн төлөө 81 тоглолт хийж, 1982 оны дэлхийн аварга болсон бүрэлдэхүүний нэг байв. Мөн 1994 оны ДАШТ-ий финалд багийн ахлагчаар тоглосон ч Италийн шигшээ Бразилд торгуулийн цохилтоор ялагдсан юм.
 
Тэрээр АС Миланы хүндэт дэд ерөнхийлөгчөөр томилогдсон бөгөөд клуб түүний өмсөж байсан 6 дугаартай өмсгөлийг мөнхөлж, дахин хэнд ч олгохгүй болсон.
Барези Европын хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн алдартай хамгаалалтын шугамуудын нэгийг Паоло Мальдини, Алессандро Костакурта, Мауро Тассотти нартай хамт бүрдүүлж байв.
 
1994 оны дэлхийн аваргын үеэр Барези өвдөгний хүнд бэртлээсээ эдгэрэн финалд эргэн ирж, Бразилийн довтлогчид болох Ромарио болон Бебето нарыг бараг бүрэн хааж чадсан бөгөөд тоглолт үндсэн болон нэмэлт цагт 0:0-ээр өндөрлөсөн.
 
Тэр финал нь ДАШТ-ий түүхэнд анх удаа торгуулийн цохилтоор шийдэгдсэн тоглолт байсан бөгөөд Барези эхний цохилтоо алдсан юм. Эцэст нь Бразил торгуулийн цохилтоор 3:2-оор ялалт байгуулсан.
 
Барези 2025 оны наймдугаар сард уушгины зангилааг авах мэс засалд орсон бөгөөд тэрээр олон нийтийн өмнөх хамгийн сүүлд 2026 оны хоёрдугаар сард Сан Сиро цэнгэлдэхэд болсон Өвлийн олимпын нээлтийн ёслол байжээ.
Мөн АС Миланд клубын домогт тоглогч өдгөө 58 настай Паоло Мальдини хуучин багийн анддаа хүндэтгэл үзүүлэн Instagram хуудсандаа дараах сэтгэл хөдөлгөм үгийг бичжээ.
 
Өнөөдөр би ямар нэгэн шалтгаанаар та бидэнтэй хамт талбайд гарч чадаагүй үе бүрд мэдэрдэг байсан тэр л мэдрэмжийг дахин мэдэрч байна. Ахлагчгүйгээр бид яах билээ?
 
Та надад хамгийн сүүлчийн амьсгал хүртлээ тэмцэхийг заасан. Мөн өмсгөлийн үнэ цэнэ, үнэнч байдлын утга учир, жинхэнэ манлайлал гэж юу болохыг ойлгуулсан.
 
Намайг хүүхэд байхад хамгаалж, залуу насанд минь чиглүүлж, насанд хүрсэн хойно минь урам зориг өгсөн хэмээн бичжээ.
 
"Франко Барези" нь 2011 онд Монгол улсад ирж хөлбөмбөг тоглодог өсвөрийн хүүхдүүдээс сонгон шалгаруулалт хийж Италид аваачин хамтарсан бэлтгэлд хамруулж байсан юм. 
 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16