Dark Light
Спорт | 2026-08-04

“ТАЛАРХАЛ, ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ” ЭНЭ БААСАН, БЯМБА ГАРАГТ БОЛНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Үндэсний их баяр наадамд өндөр амжилт гарган, нутаг усныхаа нэрийг дуурьсгаж, түмэн олноо баясган бахархал төрүүлсэн 
  • Монгол Улсын Даян аварга Баярсайханы Орхонбаяр, 
  • Монгол Улсын начин Хангайн Наранбаяр, 
  • Монгол Улсын Үндэсний их баяр наадмын ахмадын шагайн харвааны тэргүүн байр эзэлсэн баг тамирчид, 
  • Монгол Улсын Үндэсний их баяр наадмын шүдлэн насны морьдын уралдаанд түрүүлсэн Баруунбүрэн сумын харьяат, аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын шүдлэн үрээ болон үндэсний спортын зүтгэлтнүүдэд хүндэтгэл үзүүлэх “Талархал, хүндэтгэлийн үндэсний спортын арга хэмжээ” 2026 оны 8 дугаар сарын 7–8-ны өдрүүдэд Сэлэнгэ аймаг, Сүхбаатар хотын Цэнгэлдэх хүрээлэнд болно. 
Арга хэмжээний хүрээнд үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний сурын болон шагайн харвааны тэмцээн, хүндэтгэлийн ёслол зэрэг үндэсний спортын үйл ажиллагаа зохион байгуулагдана.
ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
  • Сэлэнгэ аймгийн Үндэсний бөхийн холбоо
  • "Таван хан” бөхийн дэвжээ
ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
  • “Буган халиун” Морин спорт, уяачдын холбоо


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16