Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага 2026 оны орон нутгийн баяр наадмын үеэр цуглуулсан допингийн шинжилгээний сорьцуудын лабораторийн хариуг үе шаттайгаар хүлээн авч байна.
2026 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Дундговь болон Завхан аймгийн баяр наадмаас цуглуулсан сорьцуудын 2026 оны 8 дугаар сарын 3-ны өдөр ирсэн лабораторийн шинжилгээний хариугаар Завхан аймгийн сорьцуудаас хориглосон бодис, хориглосон арга, тэдгээрийн метаболит болон маркер илрээгүй байна.
Харин Дундговь аймгийн нэг сорьцын лабораторийн шинжилгээний эцсийн хариу одоогоор ирээгүй байна.
|
Эх сурвалж
| Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага
|
АДМИН







Спорт



