Ази тивийн аварга шалгаруулах таеквондогийн XI тэмцээн 2026 оны 8 дугаар сарын 3-9-ний өдрүүдэд "Буянт-Ухаа" спорт цогцолборт болж байна.
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор болж буй тус тэмцээнд 32 орны 1,283 тамирчин, шүүгч, төлөөлөгч оролцож байгаа нь 2018 онд манай улсад болсон тэмцээнээс оролцогчдын тоо 2 дахин өсөж, Монгол Улсын хувьд Олон улсын тэмцээн зохион байгуулах чадавх, нэр хүнд өссөнийг илтгэж байна.
Хоёр жил тутамд шилдгүүдээ тодруулдаг тус тэмцээн өсвөр үе, насанд хүрэгчид, мастер ангилалд явагдаж байгаа бөгөөд хүүхдийн оролцоог нэмэгдүүлж, спортын хүртээмжийг тэлж байгаагаараа онцлог юм.
Тэмцээний үеэр Дэлхийн, Азийн болон Европын таеквондогийн холбоодын удирдлагууд хүрэлцэн хүрэлцэн ирж, Ази тивийн холбооны ээлжит хурал болсон ба цаашдын хөгжлийн бодлого, дүрэм журам, томилгоотой холбоотой асуудлуудыг хэлэлцлээ.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас дэмжин зохион байгуулж буй тус арга хэмжээ нь зөвхөн өндөр амжилтын спортыг хөгжүүлэхээс гадна спортын дэд бүтэц, мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал болж байна.
АДМИН







Спорт





