Бүгд Найрамдах Солонгос Улсын Пара таеквондогийн Үндэсний шигшээ багийн тамирчид 2026 оны 8 дугаар сарын 5-13-ны өдрүүдэд Монгол Улсад хүрэлцэн ирж, Монголын Таеквондогийн Үндэсний шигшээ багтай хамтарсан бэлтгэл сургуулилтыг эхлүүллээ.
БНСУ-ын багийг Паралимпын наадмын хошой хүрэл медальт, Дэлхийн аварга, эрэгтэйчүүдийн -80 кг жингийн дэлхийн чансааг тэргүүлэгч Жү Жонхон ахалж байгаа бөгөөд тус багийн гурван тамирчин 2026 оны 10 дугаар сарын 18-24-ний өдрүүдэд Япон Улсад зохион байгуулагдах “Айчи Нагоя 2026” Азийн наадамд оролцох эрхээ аваад байна.
Энэхүү хамтарсан бэлтгэл нь хоёр улсын тамирчдын ур чадвар, туршлага солилцоог нэмэгдүүлэх, өндөр түвшний спарринг хийх, олон улсын тэмцээний өмнөх бэлтгэлийн чанар, үр дүнг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
|
Эх сурвалж
| Монголын Таеквондогийн холбоо
|
АДМИН







Спорт



