Counter-Strike 2 төрлийн шилдэг 32 баг дэлхийн томоохон тэмцээнүүдийн нэг болох Esports World Cup (EWC)-д өрсөлдөхөөр Францын нийслэл Парис хотыг зориход бэлэн боллоо. Өмнөх хоёр жил Саудын Арабын Эр-Рияд хотод зохион байгуулагдсан тус тэмцээн энэ жил байршлаа сэлгэж, наймдугаар сарын 12–23-ны өдрүүдэд Парис хотноо болох гэж байна.
Тэмцээний үндсэн шатны тоглолтууд "Paris Expo Porte de Versailles"-д явагдах бол аваргын төлөөх шийдвэрлэх тоглолт "Accor Arena"-д зохион байгуулагдана. EWC-ийн CS2 төрөлд гурав дахь жилдээ дэлхийн шилдэг багууд цуглаж байгаа бөгөөд нийт $2,000,000-ын шагналын сангийн төлөө ширүүн өрсөлдөөн үзүүлэх юм. Тус тэмцээний өмнөх жилүүдийн аваргаар Natus Vincere болон Монголын баг "The MongolZ" нар тус тус тодорч байв.
Тэмцээний формат:
-
Хэсгийн шат: Оролцож буй 32 баг 4 хэсэгт (хэсэг тус бүрт 8 баг) хуваагдаж, Double Elimination форматаар тоглоно. Эхний тоглолтууд BO1 (нэг мап) форматаар болох бол үлдсэн бүх тоглолтууд BO3 (гурван мап) форматаар үргэлжилнэ. Хэсэг бүрээс шилдэг 4 баг хасах шатанд шалгарна.
-
Playoffs шат: Хасах шат Single Elimination форматаар явагдана. Финалын тоглолтоос бусад бүх тоглолт BO3 форматаар болох бол, аваргын төлөөх Grand Final тоглолт BO5 (таван мап) форматаар аваргаа тодруулна.
Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй манай баг Group D хэсэгт хуваарилагдсан бөгөөд хэсгийн эхний тоглолтоо magic багийн эсрэг 8-р сарын 12-ны 18:00 цагаас хийх хуваарьтай байна.







Спорт



