Домогт UFC тулаанч Хабиб Нурмагомедов Ирландын Конор МакГрегортой 2018 онд тулалдахынхаа өмнө өрсөлдөгчийнхөө доромжлолд яагаад хариу өгөөгүйгээ тайлбарлажээ.
Нурмагомедов МакГрегортой хийсэн UFC-ийн хөнгөн жингийн аваргын тулааны дөрөвдүгээр үед боох мэхээр ялалт байгуулсан юм. Тулааны өмнө МакГрегор Нурмагомедовын гэр бүл, шашин шүтлэгийг нь доромжилсон.
Нурмагомедов АНУ-ын Нью-Жерси мужид болсон фэнүүдтэй уулзах үеэрээ энэ талаар ярихдаа, “Бид ийм хүмүүс шиг ярьж болохгүй. Хэрэв хэн нэгэн надад муухай хандахыг хүсвэл нүүр нүүрээ хараад хэлэг. Конор доромж үг хэлэхдээ надаас илүү гэдгийг би анзаарсан. Гэхдээ би түүний түвшинд хүртэл доошилж, түүнтэй доромж үг солилцож болох уу? Үгүй. Бид үүнээс илүү байх ёстой” хэмээжээ.
Тэрбээр “Би түүнийг муухай үгээр ялж чадах уу? Үгүй. Тиймээс би ах нартаа ‘Би торонд хэн болохоо харуулна. Энэ нь илүү дээр’ гэж хэлсэн” хэмээн дурссан байна.







Спорт



