Dark Light
Спорт | 2026-08-11

МЕССИ ТОДОРХОЙГҮЙ ХУГАЦААГААР ХӨЛБӨМБӨГӨӨ ОРХИЛОО

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Аргентины шигшээ болон “Интер Майами” клубийн од Лионель Месси аав Хорхе Мессиг нас барсны дараа хөлбөмбөгөөсөө завсарлага авчээ.

39 настай Месси одоогоор АНУ-д буцаж очоогүй бөгөөд гэр бүлийнхэнтэйгээ хамт байхын тулд Аргентины Росарио хотод үлдсэн байна. Тэрээр “Интер Майами”-гийн Мексикийн “Монтеррей”-тэй хийсэн Лигүүдийн цомын тоглолтыг өнжжээ.

Мессигийн аав Хорхе Месси наймдугаар сарын 7-нд 68 насандаа удаан хугацааны өвчний улмаас Росарио хотод нас барсан юм. Хорхе Месси хүүгийнхээ карьерт чухал үүрэг гүйцэтгэж, олон жилийн турш түүний менежерээр ажиллаж байжээ.

Одоогоор Месси “Интер Майами”-д хэзээ эргэн нэгдэх нь тодорхойгүй байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19