2016 онд Английн Премьер лигийн аварга болж байсан “Лестер Сити” хөлбөмбөгийн клубыг худалдахаар болжээ.
Клубын эзэмшигчид багийг 300 сая ам.доллараар худалдахаар төлөвлөж байгаа ч баг Английн хөлбөмбөгийн гуравдугаар дивизионд унасантай холбоотойгоор үнэ цэнэ нь 200 сая ам.доллар хүртэл буурах магадлалтай байна.
Клубтэй хамт “Кинг Пауэр” цэнгэлдэх хүрээлэн, “Сигрейв” бэлтгэлийн бааз, эмэгтэйчүүдийн багийн “Белвойр Драйв” бааз, газар эзэмшил, академи, эмэгтэйчүүдийн баг болон Бельгийн “Ауд-Хеверле Лёвен” клубыг мөн худалдахаар санал болгожээ.







Спорт




