UFC-ийн хөнгөн жингийн аварга асан Хабиб Нурмагомедов Конор Макгрегор болон Жастин Гэйжитэй хийсэн тулаануудаа харьцуулжээ.
Тэрээр энэ талаар YouTube-ийн хөтлөгч Лекс Фридманд өгсөн ярилцлагадаа ярьсан байна.
Нурмагомедовын хэлснээр, Жастин Гэйжитэй хийсэн тулаан нь Макгрегортой тулалдсанаас сэтгэлзүйн хувьд илүү хүнд байсан аж.
Тэрбээр тулааны бэлтгэлийн үеэр эцэг Абдулманап Нурмагомедовоо алдсан нь хамгийн хүнд зүйл байсныг онцолжээ.
“Аавыгаа алдсан учраас өөрийгөө хурцалж, зоригжуулахад маш хэцүү байсан. Бүх зүйл давхцсан. Аав минь нас барж, би түүний тусламжгүйгээр бэлтгэл хийсэн. Миний төлөө бэлтгэл хийж, намайг аварга болоосой гэж хүсдэг хүн минь байгаагүй. Би хамгийн түрүүнд түүнд өөрийгөө хамгийн шилдэг нь байж чадна гэдгээ харуулахыг хүсдэг байсан” хэмээн Нурмагомедов ярьжээ.







Спорт




