Dark Light
Спорт | 2026-08-13

Л.А.ЛЕЙКЭРС ТҮҮХЭН ДЭЭД ҮНЭЭР ЗАРАГДАХ УУ?

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

NBA-ийн “Лос-Анжелес Лейкерс” багийг 12 тэрбум ам.доллараар шинэ эзэмшигчдэд худалдахаар болжээ.

Тус клубыг бизнес эрхлэгч Боб Айгер болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хүргэн Жаред Кушнерийн дүү Жош Кушнер нар худалдан авах аж.

Энэхүү хэлцэл нь спортын түүхэн дэх хамгийн өндөр үнийн дүнтэй наймаа болох юм. Өмнө нь 2025 онд “Лейкерс”-ийг 10 тэрбум ам.доллараар худалдах тухай мэдээлж байсан бөгөөд уг хэлцлийг NBA-ийн Удирдах зөвлөл баталж байжээ.

“Лейкерс” багийг өмнө нь эзэмшиж байсан Бассийн гэр бүл тодорхой хугацаанд клубийн 15-аас дээш хувийг эзэмших бөгөөд Жинни Басс багийн ерөнхийлөгчийн албан тушаалаа хадгална.

Бассийн гэр бүлийн удирдлагын хугацаанд “Лейкерс” NBA-д 11 удаа аваргалсан байна. Нийтдээ тус баг 17 удаа NBA-ийн аварга болсон бөгөөд энэ үзүүлэлтээр “Бостон Селтикс”-ийн дараа бичигддэг. “Бостон Селтикс” 2024 онд 18 дахь аваргын цомоо хүртэж, рекордоо шинэчилсэн юм.

“Лейкерс”-ээс өмнө спортын багийн хамгийн өндөр үнээр хийгдсэн наймаа нь 2023 онд NFL-ийн “Вашингтон Коммандерс”-ийг 6.05 тэрбум, 2025 онд NBA-ийн “Бостон Селтикс”-ийг 6.1 тэрбум ам.доллараар худалдсан хэлцлүүд байжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00