Английн “Ливерпүүл” клубын үндсэн эзэмшигч Fenway Sports Group (FSG) багийнхаа 30 хувийн хувьцааг 1892 Holdings консорциумд худалдах тохиролцоонд хүрчээ. Хэлцлийн үнэ 1.65 тэрбум фунт стерлинг бөгөөд “Ливерпүүл”-ийг нийтдээ ойролцоогоор 5.5 тэрбум фунтээр үнэлсэн байна.
1892 Holdings консорциумыг бизнес эрхлэгч Амит Бхатия тэргүүлж байгаа бөгөөд тус группийн хөрөнгө оруулагчдын дунд “Amazon”-ыг үүсгэн байгуулагч Жефф Безос, “Facebook”-ийг хамтран үүсгэн байгуулагч Эдуардо Саверин нар багтжээ. Безос клубын удирдах зөвлөлд орохгүй бөгөөд идэвхгүй хөрөнгө оруулагчийн байр суурьтай байна.
Хувьцааны 30 хувийг худалдсан ч FSG “Ливерпүүл”-ийн олонхийн эзэмшил болон үйл ажиллагааны хяналтаа хэвээр хадгална. Харин Амит Бхатия клубын дэд даргаар ажиллаж, удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд орох аж.
FSG “Ливерпүүл”-ийг 2010 онд ердөө 300 сая фунт стерлингээр худалдан авч байсан бөгөөд шинэ хэлцэл нь тус клубын үнэ цэнэ сүүлийн 16 жилийн хугацаанд хэр хэмжээгээр өссөнийг харуулж байна.







Спорт




