Dark Light
Спорт | 2026-08-16

ӨСВӨРИЙН ХОЛИМОГ ТУЛААНЧИД ДЭЛХИЙН АВАРГЫГ ЗОРИЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Холимог тулааны 2026 оны Өсвөр үеийн дэлхийн аваргын тэмцээн Арабын Нэгдсэн Эмират улсын нийслэл Абу-Даби хотод удахгүй эхлэх гэж байна. Дэлхийн 60 гаруй орны 1200 орчим өсвөрийн тамирчид хуран чуулж байгаа тус тэмцээнд оролцох Монгол улсын баг тамирчдын эхний хэсэг эх орноосоо мордлоо.
Дөрвөн насны ангиллаар зохион байгуулагддаг холимог тулааны өсвөр үеийн дэлхийн хамгийн том тэмцээн 08 дугаар сарын 16-наас 23-ны өдрүүдэд Абу-Дабигийн “Мубадала арена” ордонд явагдана.
Монгол эх орноо төлөөлөн тус тэмцээнд нийт 19 тамирчин өрсөлдөх бөгөөд мөн Монголын Холимог Тулааны Холбооны Шүүгчдийн зөвлөлийн нарийн бичиг, Олон улсын шүүгч Ж.Лхагвабат тэмцээний шүүгчдийн багийн бүрэлдэхүүнд багтан ажиллахаар уригдаад байгаа юм.
Олон улсын тэмцээнд оролцох эрх нь сэргэсэн Оросын Холбооны Улсын баг тамирчид өргөн бүрэлдэхүүнтэй өрсөлдөж буйгаараа энэ жилийн дэлхийн аварга онцлог болж байна.
 
D АНГИЛАЛ (2014-2015 ОН)
-44 кг / Т.Төгс-Оргил / Desant Bambar Club
-48 кг / Б.Ганбат / HERO figthing club
-52 кг / А.Чингүн / Erkhes jiujitsu academy
C АНГИЛАЛ (2012-2013 ОН)
-44 кг / Т.Ивээл / Desant Bambar Club
-48 кг / А.Нямдэлгэр / Erdenet MMA
B АНГИЛАЛ (2010-2011 ОН)
-52 кг / Б.Тэлмүүн / Newgen team fighting center
-72 кг / Э.Тулга / Garuda BJJ & MMA
-40 кг / У.Есүгэн / Team Omega
-48 кг / Э.Ануударь / Хөвсгөл Хургатай Хайрхан
А АНГИЛАЛ (2008-2009 ОН)
-56.7 кг / О.Эрдэнэ-Очир / Team Omega
-61.2 кг / М.Санчирбаяр / Batu Fighters
-65.8 кг / Б.Энхтөгөлдөр / Team Omega
-52.2 кг / Б.Дуламсүрэн / HERO figthing club
-56.7 кг / М.Мөнхсувд / One Team Fighting Center & OCTA MMA Academy
ДАСГАЛЖУУЛАГЧ: Г.ТҮВШИН, П.ЭНХ-ЭРДЭНЭ, Т.ГҮРРАГЧАА

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00