Dark Light
Спорт | 2026-08-17

Т.ДҮҮРЭНСАРАНГИЙН СПОРТЫН ТЭМЦЭЭН, УРАЛДААНД ОРОЛЦОХ ЭРХИЙГ ТҮР ТҮДГЭЛЗҮҮЛЭВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээний тухай (№1) Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас мэдээлэл өглөө. 

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагаас 2026 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд оролцсон тамирчин Төмөрийн Дүүрэнсарангаас тэмцээний үеийн допингийн хяналтын хүрээнд шээсний сорьц цуглуулсан.
Сорьцыг Дэлхийн Допингийн Эсрэг Агентлаг (WADA)-ийн итгэмжлэгдсэн, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Дрезден хот дахь Допингийн шинжилгээ ба спортын биохимийн институтэд (Institute of Doping Analysis and Sports Biochemistry, Dresden, Germany, www.idas-kreischa.de) хүргүүлэн шинжлүүлэхэд Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагийн Хориглосон жагсаалтын S1.1 ангилалд хамаарах анаболик андрогены стероид болох дростанолоны метаболит илэрч, А сорьцод сөрөг аналитик илэрц (AAF) бүртгэгдсэн.
Допингийн эсрэг үндэсний дүрмийн 2.4.1-д тамирчны сорьцод хориглосон бодис, түүний метаболит эсхүл маркер илэрсэн байхыг, 2.4.2-т тамирчин хориглосон бодис, хориглосон аргыг хэрэглэсэн эсхүл хэрэглэхийг завдсан байхыг тус тус допингийн эсрэг дүрмийн зөрчилд тооцохоор зохицуулсан.
Дээрх шинжилгээний сөрөг аналитик илэрцтэй холбоотой үр дүнгийн удирдлагын ажиллагааг Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага, Үндэсний бөх болон Сурын харвааны салбар хорооны хамтран байгуулсан Үр дүнгийн удирдлагын хараат бус баг Допингийн эсрэг үндэсний дүрмийн холбогдох заалтын дагуу хариуцан явуулж байна.
Дростанолон нь Хориглосон жагсаалтын тусгайлан заагаагүй бодисын ангилалд хамаардаг. Үүнтэй холбоотойгоор Үр дүнгийн удирдлагын баг Допингийн эсрэг үндэсний дүрмийн 7.11-д заасны дагуу Үндэсний их баяр наадмын зохион байгуулагчаас тамирчныг 2026 оны 7 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн түр түдгэлзүүлсэн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, тамирчныг аливаа спортын тэмцээн, уралдаан болон спортын бусад үйл ажиллагаанд оролцох эрхийг энэ хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл түр түдгэлзүүлсэн болохыг 2026 оны 8 дугаар сарын 17-ны өдөр баталгаажуулан шийдвэрлэсэн.
Тамирчин Допингийн эсрэг үндэсний дүрмийн дагуу Б сорьцоо нээлгэж шинжлүүлэх хүсэлт гаргах, лабораторийн баримт бичгийн багцыг авах, тайлбар болон нотлох баримт гаргах, сонсголын буюу анхан шатны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийлгэх эрхтэй.
А сорьцын сөрөг аналитик илэрц нь дангаараа допингийн эсрэг дүрмийн зөрчил эцэслэн тогтоогдсоныг илэрхийлэхгүй. Хэрэв үр дүнгийн удирдлагын ажиллагааны үр дүнд тамирчин допингийн эсрэг дүрмийн зөрчил үйлдсэн нь эцэслэн тогтоогдвол Допингийн эсрэг үндэсний дүрмийн 10.53-т заасны дагуу сорьц цуглуулсан өдрөөс хойш оролцсон холбогдох тэмцээн, уралдааны үр дүнг шударга ёсны зарчмыг харгалзан хүчингүй болгох, медаль, оноо болон шагналыг хураах зэрэг үр дагавар үүсэж болзошгүй.
Энэхүү мэдээллийг Допингийн эсрэг үндэсний дүрмийн 14.9-д заасан олон нийтэд мэдээлэх зохицуулалтын хүрээнд хүргэж байна. Зөрчлийн хэргийг Допингийн эсрэг үндэсний дүрэм болон холбогдох олон улсын стандартын дагуу үргэлжлүүлэн хянан шийдвэрлэж, эцсийн шийдвэр гарсны дараа олон нийтэд мэдээлнэ.

Эх сурвалж | Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00