“Манчестер Сити”-гийн хагас хамгаалагч Родри “Барселона”-д очих гэрээгээ эцэслэхээр Каталоны нийслэлд очжээ.
Тэрбээр наймдугаар сарын 18-нд эрүүл мэндийн үзлэгт хамрагдах бөгөөд бүх бичиг баримтыг гарын үсэг зурсны дараа “Барселона”-д очсонийг нь албан ёсоор зарлах юм.
Родри энэ шийдвэртээ баяртай байгаагаа илэрхийлж, “Барселона”-д тоглох нь түүний хувьд мөрөөдөл гэдгийг хэлжээ.
Түүний шилжилтийн нийт үнэ 76.5 сая евро байх бөгөөд 60 сая нь үндсэн төлбөр, үлдсэн 16.5 сая евро нь урамшууллын нөхцөлтэй байх аж.







Спорт





