Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсын Сан Сити хотод пауэрлифтингийн өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэллээ.
Тэмцээнд таван тивийн 60 орны 420 гаруй тамирчин оролцож байгаа бол манай улсаас гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор зургаан тамирчин өрсөлдөж байна. Тэмцээний эхний өдөр залуучуудын эрэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Б.Баяржаргал суултын төрөлд 180 кг-ыг өргөж алт, шахалтаар 110 кг-ыг шахсанаар алт, таталтад 215 кг-ыг татсанаар алтан медаль хүртэж, нийлбэр дүнгээр алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэжээ. Ингэснээр тэр залуучуудын ДАШТ-ий нийлбэр дүнгээр түрүүлсэн анхны монгол тамирчин болов.
Мөн залуучуудын 66 кг-ын жинд Б.Ууганбат таталтын төрөлд мөнгө, эмэгтэйчүүдийн ангиллын 52 кг-д Н.Наранзул суултын төрөлд мөнгө, шахалтын төрөлд хүрэл, нийлбэр дүнгээр хүрэл медалиар энгэрээ мялааж, төрийн далбаагаа мандуулсан байна. ДАШТ энэ сарын 29-нийг хүртэл үргэжилнэ.







Спорт





