Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсын Сан Сити хотод пауэрлифтингийн өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 18-29-ны өдрүүдэд болж байна. Тэмцээнд таван тивийн 60 орны 420 гаруй тамирчин оролцож байгаа бол манай улсаас гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор долоон тамирчин өрсөлдөж байна.
Өнөөдөр тэмцээний өсвөрийн охидын 76 кг-ын жинд М.Билгүүнзаяа суултын төрөлд 190 кг-ыг өргөснөөр алт, шахалтын төрөлд 82.5 кг-ыг шахсанаар алт, таталтын төрөлд 162.5 кг-ыг татсанаар алтан медаль хүртэж, нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн нь өсвөрийн ДАШТ-ий нийлбэр дүнгээр түрүүлсэн анхны монгол тамирчин болов.
Мөн залуучуудын 74 кг-ын жинд Б.Азжаргал таталтын төрөлд хүрэл, суултын төрөлд алт, шахалтын төрөлд хүрэл медаль хүртэж, нийлбэр дүнгээр хүрэл медаль хүртлээ.







Спорт





