2026 оны Өсвөр үеийн холимог багийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын баг маань хүрэл медаль хүртэж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд дуурсгалаа!
Манай багийн оноолт ялалт ялалтын харьцаа амжилт
MGL 4:3 TUR
MGL 4:1 FRA
MGL 1:4 BRA
MGL 4:2 RUS
Ийнхүү Өсвөрийн баг тамирчид маань холимог багийн төрөлд хоёр дахь хүрэл медалиа хүртэж, амжилтын буухиагаа үргэлжлүүлж байна.
Авьяас чадвар, хичээл зүтгэл, тэсвэр тэвчээр, багийн эв нэгдлээ дайчлан бахдам амжилт гаргасан тамирчин хүүхдүүддээ халуун баяр хүргэе!
Мөн хүүхдүүдийнхээ хүсэл мөрөөдөл, спортын замналын ард үргэлж бат зогсож, цаг зав, сэтгэл зүрхээ зориулан дэмждэг эрхэм эцэг, эхчүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Хүүхэд бүрийн амжилтын ард гэр бүлийн хайр, дэмжлэг, багш дасгалжуулагчдын хөдөлмөр байдаг билээ.
Монголынхоо ирээдүй болсон хүүхэд, залуусын маань амжилтын буухиа улам өртөөлөн үргэлжилж, Монголын төрийн далбаа дэлхийн тавцанд улам олонтаа мандах болтугай!







Спорт




