Монголын жүдо бөхийн холбооноос өсвөр, залуу үеийн тамирчидтай ажилладаг багш, дасгалжуулагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Япон Улсад мэргэжил дээшлүүлэх сургалтад үе шаттайгаар хамруулж байна.
Энэ удаагийн хоёрдугаар ээлжийн багш, дасгалжуулагчид жүдо бөхийн эх орон Япон Улсыг зорьж, дэлхийн жүдогийн хөгжлийн гол төв болох Кодокан институтэд зохион байгуулагдаж буй сургалтад хамрагдаж байна.
Сургалтын хүрээнд оролцогчид жүдогийн техник, заах арга зүй, бэлтгэл сургуулилтын арга барил өсвөр үеийн тамирчдын хөгжлийн онцлог болон жүдогийн үнэт зүйлсийн талаарх мэдлэгээ ахиулж, туршлага судална.
Энэхүү сургалт нь Монголын жүдогийн ирээдүй болсон хүүхэд, залуучуудыг чадварлаг, ёс зүйтэй багш, дасгалжуулагчдын удирдлага дор хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.







Спорт




