Dark Light
Спорт | 2026-11-10

“ЧИНГИС ХААН” ЦОМЫН ТӨЛӨӨХ БАРИЛДААНД УЛСЫН ГАРЬД МӨНХТӨРИЙН ЛХАГВАГЭРЭЛ ТҮРҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | president.mn
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Их эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой, өндөр чансаатай хүчит 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд боллоо.
 
Энэ удаагийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат, Улсын дархан аварга Намсрайжавын Батсуурь, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, Улсын даян аварга Баярсайханы Орхонбаяр, Ховд аймгийн Буянт сумын харьяат, Улсын аварга Оргихын Хангай тэргүүтэй хүчит 128 бөх барилдсанаас Завхан аймгийн Яруу сумын харьяат, Улсын гарьд Мөнхтөрийн Лхагвагэрэл түрүүлж, Улсын даян аварга Баярсайханы Орхонбаяр үзүүрлэв.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Улсын гарьд Мөнхтөрийн Лхагвагэрэлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Чингис хаан” цомыг гардуулж, баяр хүргэлээ.
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зарлиг гаргаж, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан барилдаанд түрүүлсэн бөхөд “Чингис хаан” цомыг гардуулж байхаар шийдвэрлэсэн юм.
 
“Чингис хаан” цом нь 126 см өндөр, 18 кг жинтэй бөгөөд нүүрэн талд “Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” хэмээн монгол бичгээр бичиж, ар талд Их эзэн Чингис хааны онги тамгыг мөнхөлсөн байна.
 
Тус цом нь “Монгол бахархлын өдөр”-т зориулсан барилдааны түрүү бөхөд шилжин явах юм. Жил бүрийн түрүү бөхөд “Чингис хаан” цомын жижиг хувилбарыг хадгалуулна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08