Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-11-10

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: ШӨНӨДӨӨ БАГАВТАР ҮҮЛТЭЙ, ӨДӨРТӨӨ ҮҮЛШИНЭ

СЭТГҮҮЛЧ | Г.ГАНЦЭЦЭГ
Image
5 хоногийн урьдчилсан мэдээ
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
11, 12-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна.  11-р сарын 10-ны 20 цагаас 11-р сарын 11-ний 20 цаг хүртэлх  цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр.
Агаарын температур: Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчимоор -20...-25 градус, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр -14...-19 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн өмнөд хэсэг, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар -4...-9 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +1...-4 градус, бусад нутгаар -9...-14 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчимоор -3...-8 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 0...+5 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10...+15 градус, бусад нутгаар +5…+10 градус дулаан байна.
 
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -12...-14 градус, бусад хэсгээр -4...-6 градус хүйтэн, өдөртөө +7...+9 градус дулаан байна.
 
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -12...-14 градус хүйтэн, өдөртөө +6...+8 градус дулаан  байна.
 
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр.. Шөнөдөө -12...-14 градус хүйтэн, өдөртөө +6...+8 градус дулаан  байна.
 
2026 оны 11-р сарын 12-ноос 2026 оны 11-р сарын 16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
 
11-12-нд шилжих шөнө Баян-Өлгийн зарим сумд, 12-ны өдөр Баян-Өлгий, Завханы ихэнх, Ховдын хойд, Увсын зарим сумдын нутгаар, 13-нд Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Завхан, Ховдын ихэнх, Говь-Алтай, Баянхонгор, Архангайн хойд, Булганы зарим, Төв, Сэлэнгийн баруун сумдын нутгаар 0.1-5.0 мм, 14-нд Говь-Алтай, Баянхонгорын хойд, Завхан, Төв аймгийн өмнөд, Архангай, Өвөрхангай, Дундговь, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар, 15-нд Баян-Өлгий, Увс, Завхан, Ховд, Говь-Алтайн зарим сумдын нутгаар 0.0-2.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 12-нд Алтайн уулсаар, 13-нд нутгийн өмнөд хэсгээр, 14-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 13-нд нутгийн баруун хойд хэсгээр, 14-нд ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч, Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -21...-26 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -15...-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -5...-10 градус, бусад нутгаар -10...-15 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр -6...-11 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -1...+4 градус дулаан, бусад нутгаар -1…-6 градус хүйтэн байна.
 
 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08