Dark Light
Спорт | 2026-11-10

БАЯРЫН НАЦАГ АВСТРАЛИЙН АЛДАРТ “IRONMAN 70.3 MELBOURNE” ТЭМЦЭЭНИЙ СОРИЛТЫГ АМЖИЛТТАЙ ДАВЛАА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | zogii.mn collage

2026 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Австрали улсын Мельбурн хотын Сент Килда (St. Kilda) эргийн бүсэд дэлхийн триатлоны хамгийн нэр хүндтэй цувралуудын нэг болох IRONMAN 70.3 Melbourne тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү уралдаанд Монгол Улсаа төлөөлөн триатлонч, “Тэнгисийн эрэг дээрх 24/7” төслийн оролцогч Баярын Нацаг амжилттай оролцож, хагас Ironman-ийн хүндхэн сорилтыг даван туулсан байна. Б.Нацаг нь Монгол Улсын Ерөнхий сайд асан Санжийн Баярын хүү бөгөөд спортын энэхүү хүнд төрлөөр тууштай хичээллэж буйгаа ийнхүү баталлаа.

Тэрбээр 1.9 км-ийн усанд сэлэлт, 90 км –ийн дугуй уралдаан, 21.1 км-ийн хагас марафон гүйлтийн төрөлд нийт 6 цаг 02 минут, 12 секунд цагийн амжилт үзүүлжээ. Ийнхүү “ODiv — Individual” төрөлд Монгол Улсаа төлөөлөн олон улсын тавцанд хүч сорьж, хагас “IRONMAN”-ийн сорилтыг амжилттай даван туулсан нь энэ юм.

ТЭМЦЭЭНИЙ ЯВЦ БА БАЯРЫН НАЦАГИЙН ҮЗҮҮЛСЭН АМЖИЛТ

"IRONMAN 70.3" буюу хагас зайн триатлон нь тамирчдаас асар их тэсвэр хатуужил, сэтгэл зүйн болон бие махбодын бэлтгэл шаарддаг бөгөөд тамирчид нийт 113 км (70.3 миль) замыг завсарлагагүйгээр туулдаг. 

Б.Нацаг тус тэмцээний “ODiv — Individual” (Хувийн задгай ангилал) төрөлд уралдаж, 6 цаг 02 минут 12 секунд-ийн амжилтаар барианд оржээ

  • Усанд сэлэлт: Порт Филлип булангийн Сент Килда далайн эрэгт 1.9 км.

  • Дугуйн уралдаан: Мельбурны алдарт Бич Роуд (Beach Road) замаар хоёр тойрог буюу 90 км.

  • Гүйлт: Сент Килда болон Элвүүд эргийн дагуух хавтгай замаар 21.1 км-ийн хагас марафон. 

ТЭМЦЭЭНИЙ ТУХАЙ

IRONMAN 70.3 Melbourne 2026 тэмцээн нь үзэгчдэд харах боломж хамгийн өндөр, бартаагүй бөгөөд үзэсгэлэнтэй замаараа алдартай тул дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг тамирчид цугладаг, бүх тасалбар нь бүрэн зарагдаж дуусдаг томоохон уралдаан юм. Энэ удаагийн уралдаан нь мөн 2028 оны Хөгжлийн хөтөлбөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрх олгох оноог цуглуулж буйгаараа онцлог байв.

Түүний гүйцэтгэсэн амжилтын талаар Ерөнхий сайд асан С.Баяр өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Нацаг гуай Мельбурнд ээлжит Ironman триатлонд оролцож, 6 цаг 02 минутад барианд орсон гэнэ. Овоо шүү" хэмээн хүүгээрээ бахархаж, баярын сэтгэгдлээ хуваалцжээ. Монголын триатлоны спортын түүхэнд олон улсын тавцанд хүч сорьж, эх орныхоо нэрийг гаргасан Б.Нацагт спорт сонирхогчид болон Монголын триатлоны холбооны зүгээс халуун баяр хүргэж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08