БНХАУ-ын Шанхай хотноо зохион байгуулагдаж буй “Бүс ба Зам” 19 хүртэлх насны (U-19) олон улсын крикетийн тэмцээнд оролцож буй Монгол Улсын хөвгүүдийн шигшээ баг Мальдивын шигшээ багийг буулган авч, олон улсын тэмцээний анхны түүхэн ялалтаа байгууллаа.
Уг түүхэн тоглолтын “Шилдэг тоглогч” (Man of the Match)-оор манай багийн тамирчин Жаргалтуяагийн Баянбуу шалгарсан байна. Тэрбээр тоглолтын турш 45 гүйлт (runs) алдалгүй авсан гайхалтай амжилт үзүүлж, багийнхаа ялалтад шийдвэрлэх хувь нэмэр оруулжээ.
Ийнхүү Монголын залуу крикетчид олон улсын тэмцээнээс анхны ялалтаа авч, багийн спортын түүхэнд нэгэн шинэ хуудас нээлээ.
ТАТАР МАЙДАР







Спорт


