Dark Light
Спорт | 2026-11-27

ЛУВСАНГИЙН ОДМАА РАДИО СОНИРХОГЧДЫН АЗИЙН АВАРГААС ГУРВАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Япон Улсын Кансай бүс нутагт 2026 оны арваннэгдүгээр сарын 9–14-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Ази тивийн буюу Олон улсын радио сонирхогчдын холбооны (IARU) 3 дугаар бүсийн 12 дахь удаагийн аварга шалгаруулах радио сонирхогчийн нэвтрүүлэгч олох тэмцээнээс Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн (ҮБХИС) багш Лувсангийн Одмаа гурван медаль хүртлээ.

Нээлттэй хэлбэрээр зохион байгуулагдсан тус тэмцээнд Австрали, АНУ, БНХАУ, БНСУ, Их Британи, Казахстан, Монгол, ОХУ, Япон зэрэг нийт 12 орны 110 гаруй тамирчин хурд, хүч, авхаалж самбаа, оюун ухаан, техникийн ур чадвараа сорин өрсөлджээ. Тэмцээнд Монгол Улсаас нийт долоон тамирчин оролцсон байна.

ҮБХИС-ийн Цэргийн нэгдсэн сургуулийн Цэргийн холбооны тэнхимийн ахлах багш, доктор (Ph.D), профессор, спортын дэд мастер Лувсангийн Одмаа эмэгтэйчүүдийн W45 ангилалд өрсөлдөж:

  • Багийн төрөлд Баасанжавын Бадмаарагийн хамт алтан медаль;

  • 144 МГц-ийн төрөлд мөнгөн медаль;

  • 3.5 МГц-ийн төрөлд хүрэл медаль тус тус хүртэж, алт, мөнгө, хүрэл медалийн иж бүрдэл бүрдүүлсэн бахдам амжилт гаргалаа.

Радио сонирхогчийн нэвтрүүлэгч олох тэмцээн гэж юу вэ?

Олон улсад “Amateur Radio Direction Finding” (ARDF) буюу “Үнэг агнах” хэмээн нэрлэгддэг энэхүү спорт нь зүг чиг олох гүйлт болон радио техникийн мэдлэгийг хослуулсан өвөрмөц төрөл юм. Тамирчид байгалийн бартаат зам, ойд нуусан радио дохио дамжуулагчдыг тусгай чиглэл заагч хүлээн авагч, луужин болон газрын зургийн тусламжтайгаар хамгийн богино хугацаанд илрүүлж барианд орох ёстой байдаг.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.01
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.18
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08