Dark Light
Спорт | 2026-11-27

МОНГОЛЫН U-15 ШИГШЭЭ БАГ МАКАОГ 1:0-ЭЭР ХОЖИЖ ХЭСГЭЭ ТЭРГҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

БНХАУ-ын Сужоу хотын Тайху хөлбөмбөгийн спортын төвд үргэлжилж буй 2026 оны Зүүн Азийн хөлбөмбөгийн холбооны (EAFF) 15 хүртэлх насны аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй Монголын U-15 хөвгүүдийн үндэсний шигшээ баг хэсгийн сүүлийн тоглолтдоо Макао (БНХАУ)-гийн шигшээ багийг 1:0 харьцаатайгаар буулган авлаа.

Ийнхүү Монголын өсвөрийн шигшээ баг хэсгийн шатны гурван тоглолтдоо дараалан ялалт байгуулж, нийт 9 оноо цуглуулан хэсгээ итгэл төгс тэргүүлсэн байна. Онцлох нь, манай баг хэсгийн шатны гурван тоглолтын турш өрсөлдөгчдийнхөө хаалганд нийт 11 гоол оруулж, өөрийн хаалгандаа нэг ч гоол алдаагүй гайхалтай амжилтыг үзүүллээ.

Монголын шигшээ багийн хэсгийн шатны үр дүнгүүд:

  • 1-р тойрог: Монгол 8:0 Хойд Марианы арлууд (З.Эрхэмбаяр хет-трик, М.Од гоол)

  • 2-р тойрог: Монгол 2:0 Гуам

  • 3-р тойрог: Монгол 1:0 Макао

Тэмцээний дүрмийн дагуу хэсгээ тэргүүлсэн баг дараагийн шат буюу дээд хэсгийн багуудтай хийх шийдвэрлэх тоглолтод өрсөлдөх эрхтэй болж байгаа бөгөөд дараагийн өрсөлдөгч болон тоглолтын тов удахгүй албан ёсоор зарлагдах юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.01
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.18
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08