Дэлхийн 140 гаруй орон аль хэдийн Палестиныг тусгаар улс гэж хүлээн зөвшөөрсөн. Палестинчууд энэ дэмжлэгийг өөрсдийн тэмцэлд том түлхэц гэж хүлээн авч байгаа бол Израилын засгийн газар энэ бүхнийг терроризмыг урамшуулж буй үйлдэл гэж эрс эсэргүүцэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхуд улам бүр бухимдаж байгаагаа илэрхийлэх болсон. Газын зурвас дахь өлсгөлөнг үгүйсгэж буй Нетаньяхугийн байр суурь Трампыг сэтгэл түгшээж байна. Трамп бүс нутгийн энх тайван тогтоохыг хүсэж байгаа төдийгүй, энэхүү амжилтаараа Нобелийн Энхтайвны шагнал хүртэхийг зорьж байгаа. Тэрээр Саудын Арабыг Израильтай харилцаагаа хэвийн болгохыг хүсэж байгаа ч Рияд энэ алхам зөвхөн Палестины тусгаар тогтнол хангагдсан тохиолдолд л хийхээ илэрхийлсэн.
Франц, Их Британи, Канадын зүгээс хийсэн сүүлийн мэдэгдэл АНУ-ыг Израилыг тууштай дэмжиж буй цорын ганц том тоглогч болгож ганцаардуулж орхив.
2023 оны 10-р сарын 7-нд Хамас Израиль руу халдсанаас хойш эхэлсэн дайнд 60,000 гаруй палестин хүн амиа алдсан байдалд цэг тавих явдал. Гэвч хамгийн хэцүү саад бол Палестины орчин үеийн тусгаар тогтносон улс гэж юу болох, ямар хэлбэртэй байх вэ гэдгийг төсөөлөх нь өөрөө бэрх асуудал.
Израил улс Дэлхийн II дайны дараа байгуулагдаж, олон улс хүлээн зөвшөөрсөн. Харин палестинчуудын хувьд энэ үе нь "Аль-Накба" буюу "сүйрэл" болж хэдэн зуун мянган хүн гэр орноо орхин дүрвэж, хүчээр хөөгдсөн эмгэнэлт түүх.
Тэр цагаас хойш Израил газар нутгаа тэлж ирсэн. Хамгийн том тэлэлт нь 1967 оны "Зургаан өдрийн дайн"-ы дараа, Израил Зүүн Иерусалим, Баруун эрэг, Газын зурвасыг эзлэн авсан. Харин палестинчуудын газар нутаг энэ хугацаанд улам бүр агшиж, тасарсаар хэлтэрхий болжээ. Палестин бүрэн бүтэн байдлаа 1990-ээд онд явагдсан энхийн хэлэлцээрүүдэд багтсан Ослогийн гэрээ байсан ч тэр нь эцэстээ амжилтгүй болсон. Өнөөдөр тусгаар Палестин улс байгуулагдах нь зөвхөн бүс нутгийн төдийгүй дэлхийн энх тайвны асуудал болоод байна.