2021 оны 1-р сард Жо Байденыг Цагаан ордонд ороход Дональд Трампын түүнд зориулан үлдээсэн хувийн захидлыг The New York Times сонин ил болгожээ. Энэхүү захидал нь олон жилийн турш олон нийтийн өмнө бие биенээ шүүмжилж ирсэн хоёр ерөнхийлөгчийн харилцааг огт өөр өнцгөөс харах боломжийг олгож байна.
"Promise Me, America" (Америк, надад амлалт өгөөч) бол АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жо Байдены бичиж буй дурсамж ном юм. Энэхүү номыг "Little, Brown and Company" хэвлэлийн газар 2026 оны 11-р сарын 17-нд буюу Жо Байдены төрсөн өдрөөс гурав хоногийн өмнө худалдаанд гаргахаар төлөвлөжээ. Номд түүний ерөнхийлөгчөөр ажилласан хугацаа болон 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээсээ татгалзах шийдвэр гаргасан үйл явцын талаар өгүүлэх болно.
АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч Жо Байден өөрийн дурсамж номондоо 45 дахь (мөн одоо 47 дахь) Ерөнхийлөгч Дональд Трампын 2021 онд бичсэн захидлыг бүрэн эхээр нь оруулжээ. The New York Times сонинд нийтлэгдсэнээр уг захидалд ийн өгүүлжээ:
Эрхэм Жо,
Өдөр бүр Цагаан ордны Зууван танхимд (Oval Office буюу Ерөнхийлөгчийн ажлын өрөө. орч.) ажиллахаар ирэх нь төсөөлөхийн аргагүй баяр баясгалан юм. Энд хана бүр, хөшөө бүр, үзэсгэлэнт уран зураг бүрээс, энэхүү ид шидийн мэт газрын өнцөг булан бүрээс түүхийн цуурай сонсогддог. Шат, хонгил, хаалга бүр нь шинэ босго, дурсамж руу, Америкийн алдар түүхийн шинэ эргэлтийн цэгүүд рүү хөтөлдөг билээ.
Та өдөр бүр ядаж хэсэгхэн зуур ч болов өөрийн байгаа газрынхаа талаар эргэцүүлэн бодож, танаас өмнө энд ажиллаж байсан хүмүүсийг — дэлхийн түүхийн замналыг тодорхойлсон агуу зүтгэлтнүүдийг дурсан санаасай гэж хүсэж байна. Одоо танд түүхэнд өөрийн гэсэн байр суурийг үлдээх боломж нээгдэж байна. Таныг өөртөө болон Америкийн ард түмэнд үнэнч хэвээр үлдэнэ гэдэгт итгэлтэй байна.
Өмнө нь зөвхөн Бүгд найрамдах эсвэл Ардчилсан намын төлөөлөл болон улс орныг удирдаж байсан олон ч ерөнхийлөгч ирж, буцсан. Түүхийн том зургаар харвал тэд түүхийн урсгалыг өөрчлөөгүй бөгөөд ердөө л түүхийн зогсолтгүй хүчтэй урсгалд хөтлөгдөн явсан хэрэг. Харин таны хувьд тийм байхгүй гэдэгт итгэлтэй байна, учир нь та Америкийн ард түмнийг хэчнээн гүн гүнзгий хайрладгийг би мэднэ.
Та зөвхөн өнгөрсөн үетэй холбоотой нэгэн бус шүү. Бүхэл бүтэн үндэстний найдвар, мөрөөдөл таны мөрөн дээр байгаа. Энэхүү асар их хариуцлагын ачааг ухамсарлах ухамсар таныг нэг ч хором орхихгүй. Энэ нь таныг аливаа шийдвэр гаргахдаа бат бөх, тогтвортой байлгах тулгуур, зангуу болж өгөх юм.
Энэхүү асар их хариуцлагын хүнд дарамтыг ухамсарлах мэдрэмж чамайг нэг ч минут орхихгүй. Энэ нь шийдвэр бүрийг гаргах үед чамайг хатуу хөрсөн дээр барьж байдаг тэрхүү зангуу болж үйлчилдэг.
Таны хүч чадал, таны эрч хүчний гүн эх ундарга нь олон сая хүн танд найдаж, итгэж байгааг ухамсарлахад оршино. Тэдний хүсэл тэмүүлэл, найдвар бол таны энд байгаагийн гол шалтгаан юм. Маш олон хүн таныг амжилтад хүрээсэй гэж хүсэж, дэмжиж байна. Бурхан танд болон Жиллэд ивээлээ хайрлах болтугай! Мөн Бурхан Америкийг ивээх болтугай!
Хүндэтгэсэн,
Дональд
ТАТАР МАЙДАР




Гадаад




