Богдхан уулын дархан цаазат газрын зэрлэг амьтдын идээшлэх, бэлчээрлэх орчныг хамгаалах зорилгоор мэргэжлийн байгууллагууд хамтран 2026 оны 11 дүгээр сарын 11–13-ны өдрүүдэд зэрлэгшсэн нохой, муурыг барих, үргээх, туух арга хэмжээ зохион байгуулна.
- Хамрах бүс: Зайсан, Чандмань, Богино, Хүүш, Арцат, Нүхт, Жаргалант, Түргэн, Хүрэлтогоот, Чулуут, Бумбат, Төрхурах ам
Иймд иргэд, оршин суугчид, аялагчдыг дээрх өдрүүдэд тухайн бүс нутагт ууланд алхах, аялахгүй байхыг анхааруулж байна.
ИРГЭДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ:
- Гэрийн тэжээвэр нохой, муураа хараа хяналтгүй сул тавихгүй байх;
- Хүүхдийг тухайн бүсэд хараа хяналтгүй явуулахгүй байх;
- Зэрлэгшсэн нохойтой таарвал ойртох, үргээх, барих гэж оролдохгүй байх;
- Аюултай нөхцөл байдал илэрвэл холбогдох байгууллагад мэдэгдэх;
- Байгаль хамгаалах байгууллагын заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх
|
Эх сурвалж
| Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа
|
АДМИН




Нийгэм




