Dark Light
Спорт | 2026-11-11

УЛААНБААТАР ХОТ 2027 ОНЫ ДЭЛХИЙН CS2-ЫН ТӨВ БОЛНО

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | zogii.mn collage

PGL Ulaanbaatar 2027 ирэх оны дөрөвдүгээр сард болно.

Олон улсын и-спортын томоохон зохион байгуулагч PGL 2027 оны 4 дүгээр сарын 15–25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Counter-Strike 2 (CS2) төрлийн дэлхийн дээд зэрэглэлийн "PGL Ulaanbaatar 2027" тэмцээнийг зохион байгуулахаар албан ёсоор зарлалаа. Энэхүү түүхэн шийдвэрийн үр дүнд Монголын и-спортын хорхойтнууд дэлхийн хэмжээний мега тэмцээнүүд болох PGL болон BLAST-ыг Улаанбаатар хотноо амьдаар үзэх эрхэм боломжтой болов. 

Уг тэмцээн нь анх БНХАУ-д зохиогдохоор төлөвлөгдөж байсан ч PGL компани тоглоомыг хөгжүүлэгч "Valve" компаниас тусгай зөвшөөрөл авснаар байршлыг нь Монгол Улс руу ийнхүү шилжүүлсэн байна.

PGL Ulaanbaatar 2027 бол Counter-Strike 2 тоглоомын Valve-ийн албан ёсны Tier 1 буюу дэлхийн хамгийн дээд зэрэглэлийн тэмцээн юм.

Тэмцээний хэсгийн шат Швейцар системээр явагдаж, 16 баг бүгд "Bo3" форматаар тоглоно. Эндээс хамгийн шилдэг найман баг хасагдах шатанд шалгарна. Хасагдах шатны тоглолтууд шууд хасагдах журмаар өрнөх бөгөөд гранд финалаас бусад бүх тоглолт "Bo3" форматаар явагдана. Харин аваргын төлөөх тулаан "Bo5" форматаар дуусаж, ялагч тодорно.

Тус тэмцээний нийт шагналын сан нэг сая ам.доллар бөгөөд үүн дээр нэмэлтээр 300,000 ам.долларын урилгын бонусыг Valve-ийн чансааны дагуу багуудад хуваарилан олгоно. Тэмцээнд дэлхийн шилдэг 16 элит баг Улаанбаатар хотод хүрэлцэн ирж, нэг тайзнаа нүүр тулан өрсөлдөх юм. Тэдгээрээс 14 багийг 2027 оны нэгдүгээр сарын Valve-ийн дэлхийн чансаагаар шууд урих бөгөөд үлдсэн хоёр баг нь Европ болон Ази тивийн онлайн сонгон шалгаруулалтаас тодорно.

Хамгийн сонирхолтой нь, энэхүү тэмцээн дууссанаас ердөө 2-3 долоо хоногийн дараа Улаанбаатар хотод өөр нэгэн мега оператор болох BLAST компанийн "BLAST Open Ulaanbaatar 2027" тэмцээн зохиогдоно. Ингэснээр 2027 оны хавар Монгол улсын нийслэл хотод дэлхийн хамгийн том хоёр Tier 1 тэмцээн дараалан зохион байгуулагдах түүхэн үйл явдал тохиох гэж байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08