АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ долоо хоногт уулзаж магадгүй хэмээн битүүхэн дохио өгч байх зуур БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун цанын баазад нарны шил зүүн, инээмсэглэж, тамхи баагиулан суугаа шинэ гэрэл зургуудыг Пёньяны төрийн мэдлийн хэвлэл Мягмар гарагт дэлгэлээ.
БНХАУ-ын Шэньжэнь хотноо болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтыг зорихынхоо өмнө Д.Трамп сэтгүүлчдэд хандан “Бид Ким Жон Унтай ч бас уулзаж магадгүй, тэгвэл сайхан хэрэг болно. Тэр хүрэлцэн ирж магадгүй, би сайн мэдэхгүй байна. Энэ нь дарга Ши-гээс шалтгаална” хэмээн мэдэгдсэн юм.
Түүнийг ийнхүү мэдэгдэл хийхтэй зэрэгцэн Хойд Солонгосын төрийн төв мэдээллийн агентлаг (KCNA) Ким Жон Ун болон түүний гэр бүлийнхэн, намын өндөр албан тушаалтнууд Ням, Даваа гарагуудад Хятадын хилийн ойролцоо орших Самжиён хотын аялал жуулчлалын цогцолбор, цанын баазтай танилцсан тухай мэдээлжээ.
Албан ёсны зургууд дээр Ким Жон Ун гартаа тамхи барин савхин сандал дээр инээмсэглэн сууж байгаа бол ард нь гэргий Ри Соль Жү нь зогсож байгаагаар гарчээ. Мөн түүний бага охин Жү Э хамгаалалтын дуулгагүйгээр цанаар гулгаж буй зураг мөн нийтлэгдсэн байна.
Хэдийгээр Ким Жон Ун Хятадын хилийн ойролцоо очсон ч УИХ-ын шинжээчдийн үзэж буйгаар АПЕК-ийн уулзалт болох Шэньжэнь хот нь тэндээс 2,500 гаруй километрийн алсад оршдог тул энэ долоо хоногт АНУ-Хойд Солонгосын удирдагчдын уулзалт болох бодит шинж тэмдэг одоогоор харагдахгүй байна.
ТАТАР МАЙДАР





Гадаад



