Dark Light
Гадаад | 2026-11-17

Д.ТРАМП АЗИД ХИЙХ АЙЛЧЛАЛЫНХАА ҮЕЭР КИМ ЖОН УНТАЙ УУЛЗАЖ МАГАДГҮЙ ГЭЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | Reuters

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ долоо хоногт БНХАУ-ын Шэньжэнь хотноо болох Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (АПЕК) дээд хэмжээний уулзалтад оролцох үеэрээ БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай уулзаж болзошгүй талаараа Даваа гарагт мэдэгдлээ.

Тэрээр сэтгүүлчдэд хандан Азийн орнуудад хийх томоохон айлчлал нь Филиппин дэх эдийн засгийн уулзалтаар эхэлж, улмаар Хятадад дэлхийн удирдагчидтай хийх дээд хэмжээний уулзалтаар үргэлжилнэ гэдгийг дурджээ. Д.Трамп Хятадын дарга Ши Жиньпин болон ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нартай уулзах төлөвлөгөөгөө батлаад зогсохгүй “Бид Ким Жон Унтай ч бас уулзаж магадгүй, тэгвэл сайхан хэрэг болно. Тэр хүрэлцэн ирж магадгүй, би сайн мэдэхгүй байна. Энэ нь дарга Ши-гээс шалтгаална” хэмээн ярьсан байна.

Өнгөрсөн наймдугаар сард Д.Трамп энэ оны сүүлээр Ким Жон Унтай уулзахаар төлөвлөж буйгаа илэрхийлж байсан бөгөөд тухайн үед Хойд Солонгосын удирдагчийн дүү Ким Ё Жон уулзалтыг батлаагүй ч хоёр удирдагчийн хооронд “маш сайн” харилцаа бий гэдгийг онцолж байв. Мөн Д.Трамп наймдугаар сард Хойд Солонгост дайсагнасан дохио өгөхөөс зайлсхийх үүднээс АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан “Ulchi Freedom Shield” цэргийн сургуулилтыг цар хүрээг хумих үүргийг Батлан хамгаалахын сайд Пит Хегсетэд өгч байсан билээ.

Д.Трамп бүрэн эрхийнхээ эхний хугацаанд буюу 2018, 2019 онуудад Ким Жон Унтай гурван удаа уулзсан бөгөөд Хойд Солонгосын газар нутагт хөл тавьсан АНУ-ын цорын ганц Ерөнхийлөгч юм. Гэсэн ч хориг арга хэмжээ болон цөмийн зэвсгээс ангижрах асуудлаар санал зөрөлдсөний улмаас 2019 онд хэлэлцээ зогсонги байдалд орсон түүхтэй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08