Dark Light
Гадаад | 2026-11-19

АНУ ОЙРХ ДОРНОДОД ХОЁР НИСЭХ ОНГОЦ ТЭЭГЧ ХӨЛӨГӨӨ ҮЛДЭЭВ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

“USS George Washington” нисэх онгоц тээгч хөлөг Ойрх Дорнодыг орхин явсны дараа АНУ-ын зэвсэгт хүчин Ираны дайны ажиллагааг дэмжих зорилготой дахин хоёр нисэх онгоц тээгч хөлөг үлдээсэн талаар Associated Press агентлаг мэдээллээ.

АНУ-ын Номхон далайн флотын хэвлэлийн төлөөлөгч, командлагч Кэти Коениг Лхагва гарагт мэдэгдэхдээ, Японд байрладаг “USS George Washington” хөлөг тус флотын мэдэлд эргэн шилжиж, Ази, Номхон далайн бүс нутагт “ердийн эргүүлийн ажиллагаагаа явуулж эхэлсэн” гэжээ.

“USS Theodore Roosevelt” хөлөг Ойрх Дорнодод хүрэлцэн ирсэн долоо хоногт “USS George Washington” буцсанаар Ираны эрэг орчмын усанд ховорхон тохиох гурван нисэх онгоц тээгч хөлөг зэрэгцэн байрлаж байсан богино хугацааны өөрчлөлт өндөрлөв. Ингэснээр өнгөрсөн дөрөвдүгээр сард тус бүс нутагт ирсэн “USS George H.W. Bush” болон шинээр ирсэн “USS Theodore Roosevelt” хөлгүүд 10 гаруй сөнөөгч, крейсер болон эргийн байлдааны хөлөг онгоцнуудын хамт Ойрх Дорнодод үүрэг гүйцэтгэж байна.

ОРМУЗЫН ХООЛОЙН БҮСЛЭЛТ БА Д.ТРАМПЫН АНХААРУУЛГА

Ираны дайны үеэр эдгээр нисэх онгоц тээгч хөлгүүд Исламын Бүгд Найрамдах Улс руу орох болон гарах бүх худалдааны усан тээврийг хаасан АНУ-ын тэнгисийн бүслэлтийн гол тулгуур болж ирсэн юм. Трампын засаг захиргаа Тегераны газрын тосыг дэлхийн зах зээлд гаргахгүй байх замаар эдийн засгийн шахалтаа үргэлжлүүлэхийг зорьж байна.

Өнгөрсөн хоёрдугаар сарын 28-нд дайн эхлэхээс өмнө дэлхийн газрын тосны гуравны нэг орчим нь дамжин өнгөрдөг байсан стратегийн чухал усан зам болох Ормузын хоолойд АНУ-ын тэнгисийн хүчин бүслэлтээ хадгалахын зэрэгцээ Ираны байнуудад хязгаарлагдмал цохилт өгсөөр байгаа нь дэлхийн эрчим хүчний үнийг өсгөхөд хүргэжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп саяхан Иранд хандан Америкийн арми “бүрэн бэлэн байдалд” байгааг анхааруулж, Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой “Pickaxe Mountain” байгууламжийг анхааралтай ажиглаж байгаагаа мэдэгдсэн. Гэхдээ тэрээр Ираны эсрэг дахин томоохон цохилт өгөх шаардлага гарах магадлал тун бага гээд, дайныг “цэргийн хувьд үндсэндээ дууссан” хэмээн тодорхойлжээ.

Өнгөрсөн наймдугаар сард Ойрх Дорнодод очсон “USS George Washington” хөлөг нь далайд 240 гаруй хоног тасралтгүй үүрэг гүйцэтгэж дээд амжилт тогтоосон “USS Abraham Lincoln” хөлгийн багийнхны дунд сэтгэл зүйн болон хангамжийн асуудал үүссэний дараа Өмнөд Хятадын тэнгисийн эргүүлээс татагдан тус бүс нутагт шилжин ажиллаж байсан юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08