Dark Light
Гадаад | 2026-11-19

АПЕК ДЭЭР ТРАМП ХИЙМЭЛ ОЮУН УХААНД ОЛОН УЛСЫН ЗОХИЦУУЛАЛТ ТОГТООХЫГ ЭСЭРГҮҮЦЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | скриншот

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөр буюу Пүрэв гарагт БНХАУ-ын Шэньжэнь хотноо болж буй Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (АПЕК) дээд хэмжээний уулзалтад үг хэлэхдээ, хиймэл оюун ухааны (AI) хөгжлийг хязгаарлах аливаа олон улсын зохицуулалтыг АНУ эрс эсэргүүцнэ гэдгийг мэдэгдлээ. 

Дэлхийн удирдагчдад хандан хэлсэн үгэндээ тэрээр хиймэл оюун ухааныг “супер оюун ухаан” (Superintelligence буюу SI) хэмээн нэрлээд, энэхүү технологийг АНУ зохион бүтээсэн бөгөөд хөгжлөөрөө дэлхийд тэргүүлж байгааг онцолсон байна. Тэрээр “Бид супер оюун ухааныг хянах, боомилох гэсэн аливаа глобалист зохицуулалтыг эсэргүүцэж байна. Үүнийг бид хэзээ ч зөвшөөрөхгүй. АНУ аж үйлдвэрийн хувьсгалаас хойших хамгийн агуу технологийн шилжилт болох супер оюун ухааны хөгжлөөр дэлхийд тэргүүлж байгаагаараа бахархдаг” хэмээн мэдэгджээ. 

Д.Трамп уг технологийг “бараг бүхэлдээ сайн зүйл” гэж тодорхойлсон ч зарим сөрөг тал бий гэдгийг хүлээн зөвшөөрөв. Тэрээр “Энэ бол гайхалтай оюун ухаан, гэхдээ бид үүнийг ажиглаж, болгоомжтой хандах ёстой. Сөрөг үр дагаврыг нь зохицуулахдаа маш хянуур байх хэрэгтэй” хэмээн нэмж хэлсэн байна.

Үүний зэрэгцээ АНУ-ын Ерөнхийлөгч илтгэлийнхээ үеэр Америкийн эдийн засаг болон эрчим хүчний экспортыг бүс нутагт сурталчилж, Аляскаас Ази руу шингэрүүлсэн байгалийн хий тээвэрлэх хоолойн төслийг засаг захиргаа нь баталсныг дурджээ. Мөн өнөөдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нартай хийх гурван талт уулзалтаа “гурван талд илүү их боломж нээх түүхэн уулзалт” болно хэмээн тэмдэглэсэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08