Dark Light
Эдийн засаг | 2026-11-28

АХБ: МОНГОЛ УЛС НҮҮРС, ЗЭСЭЭС ХАРААТ БУС ОЛОН ТУЛГУУРТ ЭДИЙН ЗАСАГТ ШИЛЖИХ ШААРДЛАГАТАЙ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Азийн хөгжлийн банк (АХБ) болон Монголын Эдийн засгийн хөгжлийн төв (EDC) хамтран “Монголыг дэлхийн өртгийн сүлжээнд нэгтгэх арга замууд” нэртэй цогц судалгааны тайлангаа танилцууллаа. Уг тайланд Монгол Улс түүхий эдийн экспортоос хараат байдлаа бууруулж, дотоодын үйлдвэрлэл, чухал ашигт малтмалын боловсруулалт, хөдөө аж ахуй болон дижитал үйлчилгээг хөгжүүлэх замаар өрсөлдөх чадвартай, олон тулгуурт эдийн засгийг хэрхэн цогцлоох зураглалыг дэвшүүлсэн байна. 

УУЛ УУРХАЙН ӨСӨЛТ БА ЭМЗЭГ БАЙДАЛ

Сүүлийн хорин жилд нүүрс, зэс, алтны олборлолтод түшиглэн Монголын эдийн засаг хурдацтай өсөж, 2024 онд дунджаас дээгүүр орлоготой орны ангилалд багтсан. 1993 онд нэг хүнд ногдох ДНБ 355 ам.доллар байсан бол 2024 онд 6,750 ам.долларт хүрч, бодит ДНБ 2000–2025 оны хооронд 305 хувиар өссөн нь дэлхийн дунджаас (154%) хоёр дахин өндөр үзүүлэлт юм. 

Гэсэн хэдий ч энэхүү өсөлт нь эдийн засгийн өндөр эмзэг байдлыг дагуулж байгааг тайланд онцолжээ: 

  • Түүхий эдийн хэт хамаарал: 2024 онд Монголын нийт барааны экспортын 85.3 хувийг (12.6 тэрбум ам.доллар) эрдэс бүтээгдэхүүн бүрдүүлсний дотор нүүрс дангаараа 55.2 хувь, зэсийн хүдэр, баяжмал 22.5 хувийг эзэлж байна. 

  • Зах зээлийн төвлөрөл: 2023 оны байдлаар БНХАУ Монголын нийт экспортын 85.5 хувийг худалдан авч, импортын 39.7 хувийг нийлүүлсэн бол ОХУ импортын 24.9 хувийг бүрдүүлжээ. 

  • Нэмүү өртгийн алдагдал: Монгол Улс эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс илүүтэй түүхий эд нийлүүлэгч хэвээр байгаа бөгөөд машин механизм, шатахуун, ган болон өргөн хэрэглээний барааг гаднаас импортолж байгаа нь аж үйлдвэр, технологийн хөгжлийн гол боломжуудыг хилийн чанадад алдахад хүргэж байна. 

“АЛСЫН ХАРАА-2050” БА ТӨРӨЛЖҮҮЛЭХ ГАРЦ

Дэлхий дахинд нүүрсний эрэлт буурах хандлага нь цаашид экспортын орлого, төсвийн санхүүжилт болон ажлын байранд эрсдэл учруулж болзошгүйг судлаачид анхааруулсан байна. Иймд Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулан дараах алхмуудыг хэрэгжүүлэхийг Азийн хөгжлийн банкны судалгааны тайланд зөвлөжээ: 

  • Боловсруулах үйлдвэрлэл ба ногоон шилжилт: Уул уурхайн баялгийг дэд бүтэц, боловсрол, инновацыг санхүүжүүлэхэд ашиглаж, сэргээгдэх эрчим хүч, тогтвортой мал аж ахуй, чухал ашигт малтмалын боловсруулалтад хөрөнгө оруулах. 

  • Бизнесийн орчин ба хүний нөөц: Санхүүгийн шинэчлэл хийж, бизнес эрхлэгчдийн санхүүжилт авах боломжийг нэмэгдүүлэх, ажиллах хүчний ур чадварыг хөгжүүлэх замаар илүү өндөр цалинтай ажлын байр бий болгох.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.01
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.18
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08