Dark Light
Нийгэм | 2025-05-01

СЭЛЭНГЭ АЙМАГТ ГАРСАН ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ ЦУРМАНД ОРУУЛЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд /2025.04.28/ гарсан ой, хээрийн гал түймрийг /2025.05.01/ 09:12 цагт цурманд орууллаа. Түймрийг бүрэн унтраахаар Сэлэнгийн аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн хяналтын улсын ахлах байцаагч, хошууч Б.Бат-Эрдэнээр ахлуулсан онцгой байдлын газрын алба хаагчид, Цагааннуур, Түшиг сумын мэргэжлийн анги, Тариа бригадын иргэд ажиллаж байна. Хиймэл дагуулын зургаар урьдчилан байдлаар түймрийн улмаас 7 мянга гаруй га талбай шатсан байна. 
Цаг уур орчны шинжилгээний газрын мэдээлснээр 2025 оны тавдугаар сарын 1-ний 08:00 цагийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө, Цагааннуур, Зүүнбүрэн, Хушаат сумдын нутгаар: Үүлэрхэг, хур тунадас ороогүй, салхи хойноос 5-8 м/с, зарим үед 10-14 м/с хүрч ширүүсэж, агаарын температур +5...+7 градус дулаан байна.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14