Өнөө шөнө буюу 12-13-нд шилжих шөнө Завханы нутаг, Увсын өмнөд болон зүүн, Хөвсгөлийн өмнөд,
13-ны өдөр Архангай, Булган, Орхон аймгийн нутаг, Хөвсгөл, Сэлэнгийн өмнөд, Төв аймгийн хойд хэсэг, Улаанбаатар хот орчмоор,
13-14-нд шилжих шөнө Хэнтийн хойд хэсгээр их цас /0.2-9.0 мм/орно.
АНХААР
- Их хэмжээний цас орж, цасан шуурга шуурах үед шаардлагагүй бол замд гарахгүй байх, зайлшгүй зорчих тохиолдолд автомашины бүрэн бүтэн байдал, шатахууны нөөц, дулаан хувцас, хүнсээ бэлтгэх,
- Цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдах тул төөрөх, осол аваарт өртөхөөс сэрэмжилж, бага насны хүүхэд, өндөр настан болон мал сүргээ хараа хяналтгүй орхихгүй байх,
- Хүйтний эрч чангарч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэх тул автомашины хурдыг тохируулж, хоорондын зайг баримтлан, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.
ТАТАР МАЙДАР







Өдөр тутмын мэдээ




