2026 оны 11-р сарын 10-ны өдөр болсон Монгол бахархлын өдөр буюу “Чингис хаан цом”-ын төлөөх барилдааны дараа түрүү, үзүүрийн бөхчүүдийг төрийн өндөрлөгүүдтэй гар бариулахын өмнө гарыг нь ариутгуулсан нь олон нийтийн дунд шүүмжлэл дагуулсан юм. Харин Оргихын Хангай аварга маань үүнийг хөнгөхөнөөр хүлээн авч, фейсбүүк хуудсанаа энэхүү түүхт өдрөөрөө эх орон, түүх соёл, өвөг дээдсээрээ бахархан эвтэй найртай байцгаая хэмээн пост оруулжээ.
Монгол бахархалын өдрийн барилдаан болж шөвгийн дөрөвт үлдээд индэр өөд шагналаа авахаар дөхлөө.
Савтай алчуур барьсан бөхийн холбооны ажилтан гараа арчаарай гэхээр нь, ингэж арчдаг болсон юм уу? Нүүрээ бас арчих юмуу? гэж асуулаа.
Үгүй ээ гараа арчаарай гэв. Төгсөв.
Эзэн Чингис хааныхаа төрсөн өдөр, Монгол бахархалын өдрөөрөө эх орон, түүх соёл, өвөг дээдсээрээ бахархан эвтэй найртай байцгаая хэмээн Улсын аварга маань хошигножээ.
ТАТАР МАЙДАР







Спорт




