Dark Light
Эдийн засаг | 2026-11-12

НИЙСЛЭЛ ХОТОД ГОЛ НЭРИЙН ЗАРИМ БАРААНЫ ҮНЭ ӨМНӨХ САРААС 2.0 ХУВИАР ӨСЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Улаанбаатар хотод 2026 оны 11 дүгээр сарын 09-ний байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.0 хувиар, өмнөх 7 хоногоос 0.4 хувиар тус тус өсжээ. 

Нийслэлийн Статистикийн Газрын 2026 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ажиглалтаар Улаанбаатар хотод худалдаалагдаж буй зарим гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний дундаж үнэ дараах байдалтай байна. 

Махны дундаж үнэ (1 кг)

  • Хонины ястай мах. Нийслэлийн хэмжээнд дунджаар 24,368 төгрөг байна.

  • Үхрийн ястай мах. Нийслэлийн хэмжээнд дунджаар 29,690 төгрөг байна. 

Гурилын дундаж үнэ ("Алтан тариа" савласан, 1 кг)

  • Дээд зэргийн гурил. Нийслэлд дунджаар 3,508 төгрөг байгаа бол "Барс" худалдааны төвд 3,200 төгрөгөөр зарагдаж байна.

  • 1-р зэргийн гурил. Нийслэлд дунджаар 2,529 төгрөг байгаа бол "Барс" худалдааны төвд 2,300 төгрөгөөр худалдаалагдаж байна.

  • 2-р зэргийн гурил. Нийслэлд дунджаар 1,574 төгрөг байгаа бол "Барс" худалдааны төвд 1,500 төгрөг байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08