Dark Light
Нийгэм | 2025-05-01

МАТАР: ХАРИЛЦАА ХОЛБОО ТОГТООХОД САЙН ӨДӨР

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны тавдугаар сарын 2-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Эрч хүч өндөр бус байх тул элдэв хэрүүл маргаанаас хол бай. Эрүүл мэнд эмзэг байгаагаас ядарч үлбэгэр болно. Зүрх судасны өвчнөөр өвдөж болзошгүй. Энэ үед хүнд хөдөлмөр эрхлэх хоолоо сойхыг зэргийг хоригло. Эрүүл мэндийнхээ эзэн нь зөвхөн өөрөө гэдгийг санаж явах хэрэгтэй. Харилцан бие биедээ тусалж, нэгэн санаатай байдаг гэр бүл аз жаргалтай байна.
 
Үхэр: Өдөр тутмын төлөвлөгөөгөө хэрэгжүүлж чадвал амжилтад алхам алхмаар дөхсөөр байх болно. Таны эелдэг нийцтэй зан зарим ажлыг амжуулахад ихээхэн тус болно. Хэрвээ хийж буй зүйлийнхээ зөв эсэхэд эргэлзэж байвал яарсан алхам бүү хий. Ашиг сонирхол өөр байсан ч бусадтай хэл амаа ололцож чадна. Хувийн амьдралд эерэг өөрчлөлтүүд гарна. Хайртай хүндээ итгэх итгэл эргэн ирнэ.
 
Ихэр: Гаднын нөлөөнөөс үүсэх ажил хэргийн хүндрэлээс болгоомжил. Өнөөдөр сэтгэл санаагаа тайван байлгах нь чухал. Уран бүтээлч хүмүүст эрх чөлөө ба өөрийгөө илэрхийлэх илрэл чухал байна. Халдварт өвчин тусч болзошгүй ч түүнийг хялбархан даван туулах боломжтой. Хэрвээ та урьдчилан сэргийлэх арга хэмжээ авбал өвчлөхгүй байх болно.
 
Мэлхий: Гаднын нөлөө их ч зорилгоо зөв тодорхойлсноор та өөрийгөө бие даасан, шургуу хөдөлмөрч гэдгээ харуулна. Ажилд гэнэтийн саад тотгор тохиолдох үед алдаа гаргасан ч өөртөө итгэ. Улам илүү хүч, ухаан зарж ажилдаа эзэн бай. Хэрхэвч бууж өгч болохгүй. Амжилтад хүрнэ гэдгээ бүгдэд нотлон харуул.
 
Арслан: Сайн мэргэжилтнээс зөвлөгөө авч орчин үеийн шинэлэг арга барилыг хэрэглэвэл ажил хэргийн алдааг цаг тухайд нь илрүүлж арилгах боломжтой болно. Од эрхсийн эрхшээлээр чухал шийдвэр гаргах шаардлага байсан ч түр азнасан нь дээр. Аз сорьсон үйлдэл өнөөдөр танд тохирохгүй бололтой. Таны өсөн нэмэгдсэн ур чадвар аливаа харилцаанд тус болно.
 
Охин: Бүгдийг сайн тооцож, нягт нямбай байх нь хэзээд хэрэгтэй. Хүссэн зүйлдээ шударга бус замаар хүрэх гэж бүү оролд. Хууль зөрчих, худал хуурмаг зан гаргах зэрэг нь танд халтай байна. Бусадтай зөвлөж, хэрэгтэй мэдээлэл цуглуул. Эрүүл мэндээ анхаар. Бие организмдаа гарсан өөрчлөлтөд санаа тавь.
 
Жинлүүр: Ирээдүйн ажил хэрэгт сайн нөлөө үзүүлэх хамтын ажиллагаа ихээхэн урагштай байна. Гэхдээ чухал шийдвэр гаргахаа түр хойшлуул. Мөн хөрөнгө оруулалт, арилжаа наймааг сайн судал. Мөн ирээдүй сайтай ажлыг анзаарахгүй, орхигдуулахгүй байх нь чухал. Гэхдээ шинэ ажил эхлэхэд хүндрэл саад тотгор гарах тул урьдах ажлаа дуусгахыг зөвлөж байна. Хувийн амьдралд хэрэгцээтэй мөнгийг удахгүй олж чадна.
 
Хилэнц: Худал хэлэх, амлалт өгөхөд хүргэх үйл явдал тохиолдож болзошгүй. Үг болгоноо хяна. Таны ажилд таагүй нөлөөлөх үйл явдал гарсан ч олны талархал хүлээнэ. Хувийн амьдралд илүү идэвхтэй байна. Хувь заяа тань дэргэд тань байна. Харин сонголтоо хийсэн хүмүүс хайртай хүндээ сайн анхаарал тавь.
 
Нум: Өөртөө шүүмжлэлтэй хандаж буруу зуршлаа зас. Аливаа зүйлд яаран дүгнэлт хийхээс татгалз. Нөхцөл байдлыг эрүүл ухаанаар үнэлж, дүгнэлт хий. Таны авьяас чадвар зүй ёсоор үнэлэгдэх болно. Уран бүтээлч хүмүүс авьяасаа харуулах боломжийг ашиглах хэрэгтэй. Мөнгө хөрөнгөнөөс болж зарим хүмүүстэй санал зөрөлдөнө.
 
Матар: Харилцаа холбоо тогтооход сайн өдөр. Харин гэрээ хэлэлцээр байгуулахад таагүй хүндрэлүүд дагуулна. Таны санхүүгийн нөхцөл байдалд эерэг нөлөө авчрах хөрөнгө оруулалт олж чадна. Хамтрагч нарын хооронд харилцан итгэлцэл чухал байр суурьтай байна.
 
Хумх: Дотнын найз нөхөдтэйгөө харьцах, хамт цагийг өнгөрөөхөд тохиромжтой үе. Таны зан ааш тогтворгүй байна. Ойр дотнын хүмүүсээс нэрэлхэлгүй зөвлөгөө ав. Санхүүгийн асуудлаар маргаан сөргөлдөөн үүсэж мэднэ. Ажлаа төлөвлөгөөтэйгөөр гүйцэтгэхгүй бол үр дүнгүй, хэрэггүй зүйлд өдрийн ихэнх цагийг зарцуулна.
 
Загас: Санамсаргүй үүсэх таагүй үйл явдлаас зайлсхий. Олон нийтийн арга хэмжээ, их хүн цугларсан газраас холуур яв. Таны хариуцлагатай байдал, идэвх санаачилга хэвийн байдлаа бэхжүүлэхэд тааламжтай нөхцөл бүрдүүлнэ. Хэрэггүй хэл аманд өртөхгүйг хичээ. Ганц бие хүмүүс түр зуурын учралаас болж эвгүй байдалд орж магадгүй.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.09,10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.07 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00