Dark Light
Гадаад | 2026-11-12

ПИТ ХЕГСЕТЭД САНУУЛГА ӨГСӨНӨӨР ОЛОН НИЙТЭД ТАНИГДСАН ТҮРҮҮЧ ЛЭЙН ХАЙЗЕР ГЭЖ ХЭН БЭ?

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | U.S. Army

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет болон түүний багийн гишүүд Арлингтоны үндэсний оршуулгын газарт байрлах дайны дурсгалын хүндэтгэлийн цогцолборын дэг журмыг зөрчиж үл хүндэтгэсэн гэх үндэслэлээр армийн харуулын цэргээс зэмлэл хүртсэн тухай Zogii мэдээлсэн.

Ахмад дайчдын өдрөөр АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет болон түүний багийнхныг Арлингтоны үндэсний оршуулгын газарт чанга ярьж, инээлдсэний төлөө хүндэт харуул хатуу сануулга өгсөн бичлэг дэлхий даяар шуугиан тариад байна. Үүний дараа цахим орчинд хэн нэгэн хүндэт харуулын зургийг “TIME сэтгүүлийн Оны хүн” болгон эвлүүлж түгээсэн нь олон сая хүний анхаарлыг татлаа.

Тэгвэл уг зураг дээрх цэрэг бол АНУ-ын Армийн 3 дугаар явган цэргийн хороо буюу “Хуучин харуул” (The Old Guard) ангийн хүндэт харуулаар алба хааж буй түрүүч Лэйн Хайзер (Sgt. Lane Hiser) юм.

Цахим орчинд тархсан  “TIME сэтгүүлийн Оны хүн” гэх зураг нь өчигдөр авагдсан зураг биш бөгөөд 2021 оны аравдугаар сард Нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөөний 100 жилийн ойг (Tomb100) тохиолдуулан АНУ-ын Армийн албан ёсны хуудсанд нийтэлж байсан архивын гэрэл зураг юм.

Түрүүч Лэйн Хайзер нь АНУ-ын Армийн хамгийн ууган анги болох 3 дугаар явган цэргийн хороонд харьяалагдаж, Арлингтоны үндэсний оршуулгын газар дахь Нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөөг манах хүндтэй бөгөөд хатуу дэг журамтай үүргийг гүйцэтгэдэг албан хаагч. Мөн тэрээр АНУ-ын Армид гэрэл зурагчнаар ажиллаж байсан туршлагатай. 

Нээлттэй мэдээллээр тэрээр АНУ-ын Колорадо мужийн Фредерик ахлах сургуулийг (Frederick High School) дүүргэж, Аризона мужийн их сургуульд (Arizona State University) суралцаж байсан аж.

Нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөөний харуулууд нь 1948 оноос хойш өнөөдрийг хүртэл цаг агаарын ямар ч нөхцөлд 24 цагийн турш тасралтгүй манаанд зогсож ирсэн. Тэдний үүрэг бол тухайн ариун газрын нам гүм, хүндэтгэлтэй уур амьсгалыг хамгаалах бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч, Батлан хамгаалахын сайд хэн ч байсан дүрэм зөрчвөл шууд хатуу сануулга өгөх эрхтэй байдаг.

Нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөөний ойролцоо байрладаг “ARLINGTON NATIONAL CEMETERY — SILENCE AND RESPECT” (“Арлингтоны үндэсний оршуулгын газар — Нам гүм ба хүндэтгэл”) гэсэн албан ёсны сануулга тэмдэг байдаг юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08