Dark Light
Нийгэм | 2025-05-02

ОЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд дөрөвдүгээр сарын 28-нд гарсан ойн түймрийг өнөөдөр /2025.05.02/ 06:35 цагт бүрэн унтраалаа. Хиймэл дагуулаас хийсэн зурган хэмжилтээр тус түймэрт урьдчилсан байдлаар 11894 га талбай өртсөн байна. Хил залгаа Хушаат сум дамнасан тус түймрийн улмаас урьдчилсан байдлаар 2 гэр, 3 өвөлжөө, нэг ковш өртөж шатсан. Түймрийг унтраах ажиллагааг ОБЕГ-аас удирдлага, зохион байгуулалтаар хангаж, ОБЕГ, Үндэсний аврах бригад, НОБГ, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, Зүүнбүрэн, Хушаат сумын мэргэжлийн анги, орон нутгийн нийт 374 хүн, 58 техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэлээ.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.09,10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.07 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00