Насны бэлгэдэлт найрын саруудыг угтсан эл арга хэмжээг нийслэл төдийгүй, 21 аймагт хуримлах хос, ах дүүс, үйлчилгээ, үйлдвэрлэл эрхлэгчид ирж сонирхдог, оролцдог уламжлал хэдийн тогтсон билээ. Энэ жилийн хуримын үзэсгэлэнд нийслэлийн “Гэрлэх ёслолын ордон” хамтран зохион байгуулагчаар ажиллаж байгаа бөгөөд үзэсгэлэнгийн үеэр хуримын саруудын захиалгаа урьдчилж авах юм. Хосууддаа маш их мэдээллийг нэг дороос өгөх, хооронд нь харьцуулах, сонголтоо зөв хийх боломжыг олгох зорилготой "WEDDING EXPO MONGOLIA-2025" тавдугаар сарын 3,4-ны бямба, ням гаргуудад МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМ-ын "ИХ ТАНХИМД" өргөн цар хүрээтэй зохион байгуулагдах юм.
Өмнөх жилүүдийн адил хүрэлцэн ирсэн хосуудаас хамгийн азтай 25 хосыг тодруулж шилдэг байгууллагуудын хуримын үйлчилгээнүүдийг бэлэг болгон гардуулах гэнэ. Хуримын даашинз, хуримын хослол, Хуримын зураг авалтын эрх гэх мэт олон олон гэнэтийн бэлэгүүд багтахаас гадна хамгийн Супер Азтан 10 сая төгрөгийн үнэ бүхий Олон улсын GIA certificate-тай 0.50 ct Байгалийн алмазан шигтгээтэй, дээд зэрэглэлийн өнгө, төгс тунгалагшилтай, хатан сүйх хээг модерн загвар дээр суулгаж өгсөн CYMBOL брэндийн тренд загварын хос бөгжийн эзэн болно.
- Хуримын урилга
- Гэрэл зураг
- Видео бичлэг
- Ресторан
- Катеринг
- Хуримын бялуу
- Энтертайнмэнт
- Хуримын чимэглэл
- Хуримын даашинз
- Эрэгтэй хослол
- Үндэсний хувцас
- Хуримын бөгж, гоёл
- Make up
- Гоо сайхан
- Авто машин түрээс
- Бал сарын аялал... гэх мэт хуримын үйлчилгээ үзүүлдэг 50 гаруй шилдэг байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцахаас гадна хуримын зөвлөгөө авч, үнийн мэдээллийг нэг дороос мэдэж алтан цагаа хэмнэх юм.
Такс: 25,000₮ Тасалбарыг Ticket.mn-ээс онлайнаар авах боломжтой.
Ерөнхий зохион байгуулагч: BRAND MEDIA GROUP Гэрлэх ёслолын ордон Монголын хуримын үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбоо ТББ
Ерөнхий ивээн тэтгэгч: Cymbol Diamonds Дэлгэрэнгүй мэдээллийг: 7711-3171 дугаараас аваарай.