Dark Light
Нийгэм | 2025-05-02

БНХАУ-Д ХУДАЛДАН АВАЛТ ХИЙСЭН ИРГЭД БУЦААН ОЛГОЛТОО АВНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
БНХАУ гадаадын иргэдийн тус улсад хийсэн худалдан авалтын татварын буцаан олголтын үйл ажиллагааг 2015 оноос эхлүүлээд байна. Дөрөвдүгээр сарын 26-ны өдөр тус улсын холбогдох байгууллагууд хамтран Хятад улсад зорчиж буй гадаадын жуулчдад зориулсан татварын буцаан олголтын “худалдан аваад шууд буцаалтаа ав” гэсэн үйлчилгээг орон даяар нэвтрүүлж эхэлжээ. Ингэснээр Хятад улсад аялж, худалдан авалт хийсэн гадаадын иргэд татварын буцаан олголтоор авсан мөнгөөрөө дахин худалдан авалт хийх боломжтой болж байгаа ба уг үйлчилгээг Бээжин, Шанхай, Шэнжэн, Гуанжоу зэрэг хотуудад туршиж байгаа аж.
Жуулчид татварын буцаан олголтын тэмдэг бүхий дэлгүүрээс тохирох бараа худалдан авч НӨАТ-ын падаан, татварын буцаан олголтын өргөдлийн маягт, паспортыг тус дэлгүүрийн буцаан олголтын тасагт үзүүлж буцаан олголтыг авах аж.
Томоохон худалдааны төв, худалдааны гудамж, аялал жуулчлал, амралт, соёл урлагийн газрууд болон нисэх онгоцны буудал, зорчигчийн боомт, зочид буудлуудад буцаан олголт хийх дэлгүүрийн тоог нэмэгдүүлж, хамрах барааны нэр төрлийг олшруулан, Хятадын нэр хүндтэй өргөн хэрэглээний бараа, ухаалаг төхөөрөмж, биет бус соёлын өв, гар урлал, төрөлжсөн бүтээгдэхүүнүүдийг багтаах юм байна. Үнийн дүнгийн доод хязгаарыг 500 юань буюу 68.6 ам.доллароос бууруулан 200 юань болгож, бэлэн мөнгөний буцаан олголтын дээд хязгаарыг 10 мянган юаниас 20 мянган юань болгон хоёр дахин нэмэгдүүлсэн байна.
Тухайлбал, гадаадын жуулчин Huawei Mate XT утсыг татварыг нь оруулаад 23999 юань буюу 3299 ам.доллароор худалдаж авбал дэлгүүрээс 360 орчим ам.доллартой тэнцэх хэмжээний буцаан олголт авах боломжтой аж.
Өнөөдрийн байдлаар Бээжин хотод 16 дэлгүүр худалдан авсны дараах татварын буцаан олголтын үйлчилгээг үзүүлж байгаа бөгөөд тэдгээрийн олонх нь хиймэл оюун ухаантай орчуулгын дэлгэцээр тоноглогдсон байна. Бараа бүтээгдэхүүний тухайд Хятадын уламжлалт эмийн Tун Рэнтан /Tongrentang/, торго, даавууны дэлгүүр Руйфусян /Ruifuxiang/ зэрэг алдартай брэнд багтсан бөгөөд жагсаалт зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй юм байна.
Эх сурвалж | Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.09,10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.07 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00