ХӨСҮТ-өөс Томуу, томуу төст болон улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.Сувдмаа: Урин дулаан болж байгаатай холбогдуулан хачигт халдварын тархалт ихсэж байна. Ойт хээрийн бүсээр явахдаа, гадуур явахдаа, хачигт халдварын бүс нутагт ажиллаж амьдардаг иргэд битүү урт хувцас өмсөх, малгай заавал өмсөхийг зөвлөж байна. Гадуур хувцсаа байнга шалгах хэрэгтэй. Хачигт ямар нэгэн байдлаар хазуулсан бол биеэс зөв авах шаардлагатай. Өөрөө авч чадахгүй бол ойрхон эмнэлгийн байгууллагад хандаарай. Малын түүхий эд, сүү сүүн бүтээгдэхүүнийг заавал буцалгаж болгох хэрэгтэй.
Нийгэм | 2025-05-02
Сэтгэгдэл бичих