Dark Light
Нийгэм | 2025-05-02

Б.БУЯННЭМЭХ: ТҮЙМРИЙН 70 ГАРУЙ ХУВЬ НЬ ИРГЭДИЙН БУРУУТАЙ ҮЙЛДЛЭЭС ҮҮДСЭН

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Ус, цаг уур, орчны шинжилгээний газар, Ойн газар хамтран цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэв.
ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Буяннэмэх: Цагдаагийн байгууллагад 2024 онд гэмт хэргийн шинжтэй 68, зөрчлийн шинжтэй хоёр гомдол мэдээлэл бүртгэгдэн шалгаж шийдвэрлэсэн байна. Энэ оны тавдугаар сарын 1-ний байдлаар гэмт хэргийн шинжтэй 48, зөрчлийн шинжтэй дөрвөн гомдол мэдээлэл хүлээн авч шалган шийдвэрлэсэн. Дээрх гомдол мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулахад ой хээрийн түймрийн 70 орчим хувь нь ил задгай гал гаргасан, үнс асгасан, дутуу унтраасан тамхи, чүдэнз, автомашин техник хэрэгслийн янданд хуралдсан үнс нь халалт үүссэн зэрэг шалтгааны улмаас ой хээрийн түймэр гарсан гэх мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт гарсан. 
Монгол Улсын Эрүүгийн тухай хуулийн тусгай ангийн 24.7-д ой хээрийн түймэр тавих, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой хээрийн түймэр гарч, хүний амь нас хохирсон, хүний биед хүнд хохирол учирсан, их хэмжээний хохирол буюу 50 сая төгрөгөөс дээш хохирол учруулсан бол 1 жилээс 5 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэх заалттай. Харин ой хээрийн түймрийг санаатай тавьсан бол хохирол шаардахгүйгээр тухайн үйлдэл нь гэмт хэрэг болох тухай хуульчилсан байдаг. Нийгэмд учирсан хор хохирлоор Эрүүгийн тухай хуулиас Зөрчлийн хууль ялгагддаг. Зөрчлийн тухай хуулийн 5.14-т Галын аюулгүй байдлын тухай хууль зөрчих, иргэн хуулийн этгээд нь галын аюулгүй байдлыг хангах талаар тогтоосон хууль дүрмийг зөрчсөн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нөхөн төлбөрийг гаргуулж, иргэнийг 100 мянга, хуулийн этгээдийг 1 сая төгрөгөөр торгохоор тус тус заасан. 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.09,10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.07 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00