Dark Light
Нийгэм | 2025-05-02

Л.ОЮУНЖАРГАЛ: ОЖД-ААС 14-15 ХОНОГИЙН ӨМНӨ ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМЭР ГАРЧ ЭХЭЛСЭН

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image

Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Ус, цаг уур, орчны шинжилгээний газар, Ойн газар хамтран цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэв.

ЦУОШГ-ын урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал: Энэ он гарснаас хойш буюу 1, 2 дугаар сард олон жилийн дунджаас бага хур тунадас орсон. Гуравдугаар сард мөн хур тунадас ороогүй. Тиймээс олон жилийн дунджаас 14-15 хоногийн өмнө ой хээрийн түймэр гарч эхэлсэн. Тавдугаар сарын 1-2-ноос баруун аймгуудын нутгаар бороо хур орж эхэлж байна. Бороо хангайн нуруунаас уруудаад говийн бүс нутгийн өмнөд хэсгээр гараад явна. 3-ны өдөр баруун аймгуудын зарим нутгаар бороо орох төлөвтэй байна. 4-ний өдөр баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр, говийн аймгуудын зарим газраар, 5-нд төв болон говийн аймгуудын зарим газар, 6-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 7-нд хангайн уулархаг хэсгээр болон говийн бүс нутгаар, 8-нд хангайн уулархаг нутгаар, 9-нд Хөвсгөл Хэнтийн уулархаг нутгаар бороо болон нойтон цас орох урьдчилсан төлөвтэй байна. Тэгэхээр үүнээс ажиглахад бороо хур нутгийн баруун хэсгээр ахиу орно. Зүүн хэсгээр хуурайшилт хэвээр байх нь. Ялангуяа ой, хээрийн түймэр гараад буй бүс нутгаар хуурайшилт хэвээр байхыг анхааруулж байна. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.09,10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.07 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00