2025 оны долдугаар сарын 28-нд БНСУ-ын Чонжү хотын Олон улсын нисэх буудлаас Хөвсгөл аймгийн Мөрөн хот руу олон улсын анхны шууд нислэг үйлдэнэ. Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүх Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнийн хамт Бүгд Найрамдах Солонгос Улсаас Хөвсгөл аймгийн Мөрөн хот руу шууд нислэг хийх бэлтгэл ажлын хүрээнд тус улсад ажиллаж байна.
Энэ хүрээнд Солонгос улсын Paju хот дахь Монголын өргөмжит консул болон аялал жуулчлалын байгууллагуудтай уулзаж холбогдох арга хэмжээг авч ажиллахаар боллоо.